Хятад иргэн зөвшөөрөлгүй агнасан зэрлэг гахай тээвэрлэжээ

img

Зэрлэг гахай зөвшөөрөлгүй агнасан, тээвэрлэсэн хэргийг цагдаагийн алба хаагчид илрүүлжээ.

 

Өчигдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд ... тоот байрны гадаах зогсоолд БНХАУ-ын иргэд зэрлэг гахай тээвэрлэж ирлээ гэсэн мэдээллийн өгсөн байна. Уг мэдээллийн дагуу шалгахад тус байранд оршин суух БНХАУ-ын иргэн D.Y  “Ford” автомашины тэвшин дээр зөвшөөрөлгүй агнасан зэрлэг гахай хоёрыг, мөн хоёр туулай, нэр тодорхойгүй хоёр шувуу ачиж явжээ. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна. 

 

Мөн өчигдөр Төв аймаг Мөнгөнморьт чиглэлээс Багануур руу зорчиж явсан “Toyota Land criuser” автомашиныг үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчид зогсоон шалгахад зэрлэг гахайн мах тээвэрлэж явсныг илрүүлсэн байна. Хан-Уул дүүргийн тавдугаар хороонд оршин суух хаягтай 45 настай, эрэгтэй Ж нь таван зэрлэг гахайн мах ачиж явжээ. Энэ хэргийг Багануур дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлжээ.

 

Б.Хүлэг

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ezen baina yy:
oo za za hamag saihan amitanii maani ideed dyysahna ee.
2015-12-02