Зудаар зугаацах вий

img

Дараагийн сонгуулийн буухиа аль хэдийн эхэлчихсэн энэ vед хөдөөгийнхөн улстөрчдөөс багагvй эмээж байгаа гэнэ шvv. Учир нь санал авах өдөр ойртох тусам нэр дэвшигчид гэрийнх нь усыг зөөж, модыг хагалж өгөхөөс наахнуур юм болдог. Тvvгээр ч зогсохгvй аливаа хийж, гvйцэтгэсэн ажлынхаа vр дvнг олон нийтийн цахим сvлжээгээр цацахдаа иргэдтэй их дотноор инээмсэглэн буй зурагаа хамт тавьчихдаг зантай. Өнгөрсөн өвлийн зудны vеэр ирэх сонгуульд хvч vзэх гэж буй бололтой улстөрийн “нялх сэнгvм” нутагтаа өвс, тэжээл тараагаад, сvрийг vзvvлсэн гэнэ лээ. Тиймээс орон нутгийнхан бичин жилийн зуднаар зvдэрвэл нэр дэвшихээр зэхэж буй нөхөд давхиж ирээд “Нийслэл хvv” кинонд гардаг шиг vхсэн малын минь зурагны хажууд инээлгэж байгаад зурагаа татуулъя гэх вий хэмээн болгоомжилж байгаа ажээ. Сонгуулийн сунгаа гэж их л эртнээс иргэдийг айлгаж байх шиг байна шvv.

 

Эх сурвалж:

СЭТГЭГДЭЛ БИЧИХ