Өмнөговийн эмнэлгүүдэд машин өглөө

Монгол Улсын Шадар сайд, Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар Өмнөговь аймагт ажиллах үеэрээ тус аймгийн бүсийн оношлогоо, эмчилгээний төв болон зарим сумдын эрүүл мэндийн төвүүдэд эмнэлгийн тоног төхөөрөмж, эмнэлгийн зориулалттай ашиглах автомашин гардуулан өглөө.
Өмнөговь аймгийн эрүүл мэндийн байгууллагууд болох бүсийн оношлогоо, эмчилгээний төв болон Номгон сумын эрүүл мэндийн газарт Эрүүл мэнд, спортын яамны төсвийн санхүүжилтээр Зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, хүчилтөрөгч өтгөрүүлэгч болон өвчтөний мониторыг гардуулжээ. Мөн аймгийн бүсийн оношлогоо, эмчилгээний төв, Хан-Хонгор, Мандал-Овоо, Манлай сумдын эмнэлэгт автомашин хүлээлгэн өгчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ