Завинаас 22 цогцос олджээ

img

Хойд Солонгосын төрийн далбааг намируулсан 12 модон завь энэ долоо хоногт Японы эрэгт дөхөн иржээ. Завинууд харилцан адилгүй хугацаанд ирсэн бөгөөд тусгай шалгалт явуулахад тус завинд зорчиж явсан бүх хүн амиа алдсан байжээ. Японы талаас “12 завинаас 22 хүний цогцос олдсон. Амьд үлдсэн хүн байхгүй” гэж мэдээлсэн байна.

 

Загасчид хэрхэн амиа алдсан шалтгааныг тодруулахаар ажиллаж аж. Мөрдлөгийн явцад дээрх завинуудад чиглэл заах төхөөрөмж байхгүй байгааг тогтоожээ. “Тэд задгай далайд төөрч, улмаар амиа алдсан байх магадлалтай” хэмээн “Ройтерс” агентлаг мэдээлэв.

 

Засгийн эрхийг Ким Чен Ун авсны дараахан далайчид задгай далайд амиа алдах нь ихэссэн хэмээн иргэд мэдээлжээ. Удирдагч загасны аж ахуй байгалиас хараат бус хэмээн мэдэгдэж, загасчдын нуруунд дарамт учруулах болжээ. Загасчид дээрээс ирсэн төлөвлөгөөгөө биелүүлэхийн тулд эргээс холдож, чиглэл заах төхөөрөмжгүй учир, төөрч улмаас амиа алдах болсон гэжээ. Өнгөрсөн онд 326 загасчин үүргээ гүйцэтгэж явахдаа амиа алдсан гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
huurhiiduuu hoid solongosiin ter tentiosen gaihaig bmbugduj orhioch zuvhun uuriiguu bodoj 50 saya huniig zovooj amidardag buduun gichii
2015-12-02