​“Буянт-Ухаа 2” хорооллынхон шинэ оноос өмнө байрандаа орно

img

 

  “Буянт-Ухаа 2” хорооллыг хүлээн авахаар Улсын комисс ажиллаж эхэллээ

 

"Буянт-Ухаа 2" хороололд байр авахаар захиалга өгсөн иргэд шинэ оноо шинэхэн байрандаа угтах нь. Энэ жил “Буянт-Ухаа 2” хорооллын 2592 айлын 48 орон сууцны барилгын барилга угсралтын ажил бүрэн дууссан байгаа билээ. Энэ онд эхний ээлжийн 30  барилгын 1620 айлын орон сууцны барилга бүрэн ашиглалтад ороход бэлэн болсон. Энэ дагуу Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын хуваарийг гаргажээ. Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар “Буянт-Ухаа 2″ хороололд баригдсан 1620 айлын орон сууцны Барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээн авах Улсын комисс өнгөрсөн арваннэгдүгээр сарын 30-ны өдрөөс газар дээр нь ажиллаж эхлээд байна. Долоо хоногийн эхний өдрүүдэд Улсын комиссын багийнхан "Буянт-Ухаа 2 " хорооллын эхний долоон блок буюу 1001-1007 дугаартай орон сууцны барилга дээр ажиллалаа. Мөн өчигдөр 1008, 1019-1022, 1031-1032 дугаартай долоон блок орон сууцны барилга дээр ажилласан байна

 

Өнөөдөр улсын комисс “Буянт-Ухаа 2”  хорооллын 1009-1018 хүртэл дугаартай орон сууцны барилгад ажиллах хуваарийг баталсан байна. Улсын комисс ажиллаж байгаа талаарх мэдээллийг албан эх  сурвалжаас тодруулан удахгүй дэлгэрэнгүй мэдээлэх  болно.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Jargal:
Nyden deer barigdsan bolohoor shn bn. Bairaa hyleej bna. Bayarlalaa
2015-12-03
Зочин:
худлаа шоу хийхээ боль эхнээсээ зундаа үмхий ханхалдаг цонхоо онгойлгох боломжгүй өвлийн ид хүйтэн эхлээгүй байхад дулаан нь доголдолтой барьсан компаниуд нь юм уу хөндлөнгийн байгууллага уу мэдэхгүй телевизээр өгч байгаа мэдээлэл нь ямар ч стандарт бариагүй дулаалга хөөс эд нар нь хулхи ан цав их дулаан хэмжих багаж дээр ер нь дулаан алдахгүй байр харагдахгүй хөгийн юм байна лээ шүү дээ та нар тооны хойноос хөөцөлдсөн сонгуулийн ажлаа л бодсоноос хүнийг чанарыг бодоогүй шүү дээ
2015-12-03