Синди Кроуфордын 10 минутын тураах дасгал

img

Супермодель Синди Кроуфорд аравхан минутын дотор мэдэгдэхүйц турах зөвлөгөөг өгчээ. Эх сурвалж “www.brightside.me сайт.

 

Алхам №1


 

10 минутын дотор гарын булчин, гуяараа турахыг хүсвэл хажуу тийшээгээ харж хэвтээд, тохойгоороо газарт тул. Дараа нь тохойгоогоо хөдлөхгүйгээр ташаагаа газарт хүргэ. Нэг талдаа таван минут. Энэ дасгал гар болон гуяанд ачаалал өгч, хөлс  ихээр гадагшлуулдаг. Дасгалаа хийснийхээ дараа багадаж буй өмд, даашинзаа өмсөөд нэг үзээрэй. Нэг удаа хийхэд 50-100 грамм хасагддаг.

 

Алхам №2


 

Гурван үйлдэлт дасгал. Энэхүү дасгал гуя болон шилбэ тураадаг. Хажуу талаараа хэвтээд нэг гараараа толгойгоо тулаад, нэг өвдгөө нугалаад газарт хүргэ. Яг л газарт хэвтээд зурагт үзэж буй мэт. Дараа нь нугалсан хөлөө дээш өргө. Сүүлд өргөсөн хөлөө нугалж, нөгөө хөлнийхөө ард байршуул. Таны хөлний байрлал яг “4” тоо шиг харагдах ёстой. Энэхүү дасгал таны хөлөнд ачаалал өгч, жигд турахад тусална.

 

Алхам №3


 

Яг муур шиг. Гар болон өвдгөөрөө газарт тулаад цээжээ дээшээ өргө.   Энэхүү дасгал бэлхүүсийг тураадаг. Дасгалын дараа таны нуруу гайхалтай амарч, элдэв ядаргаанаас ангижрах болно.

 

Алхам №4


 

Дээшээ харж хэвтээд өвдгөө нугал. Өвдгөө нугалаад дээшээ харж хэвтэхдээ газарт улаа бус өлмийгөө хүргээрэй. Зөв байрлалаа авсныхаа дараа цээжээ дээшлүүл.  Дасгалыг хийж буй явцад гар болон толгой огт хөдлөхгүй. Энэхүү дасгал өгзөг чангалж, харвингаас салахад тусална.

 

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zoching:
yag turah zor-ttai bishee yogiin dasgaluud bn
2015-12-02
yy:
bayarlalaa.
2015-12-02