“Хурд”-ын барилгын ажлыг зогсоох акт гаргажээ

img

 

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр, нийгмийн хяналтын хэлтсээс  хэвлэлийн хурал хийв. Уг хурлаар  энэ оны нэгдүгэээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 12-ныг хүртэлх хугацаанд барилгын салбарт гарсан осол, аваарын жилийн эцсийн дүнг танилцууллаа.

 

Энэ онд НМХГ-ын ХНХХХ-т осол гарсан тухай 56 дуудлага ирж, тухай бүрт нь хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нар ажиллажээ.  Дээрх ослын 22 нь нийслэлд баригдаж буй барилгын салбарт гарчээ. Ослын улмаас 13 хүн нас барж, 13 ажилтан хөнгөн гэмтжээ. “Хурд группийн барилгад 4 осол, “Алтай констракшн” ХХК-д 2 осол, “Жигүүр Гранд” группийн барилгад  1 осол гарсан тухай ХНХХХ-ийн дарга И.Баттөгс хэлэв.

 

Тэрбээр   “Ослын шалтгааныг судлахад 80 орчим хувь нь уналт нуралт, онцгой ур чадвар шаардах ажилд мэргэжлийн хүн ажиллуулаагүй, ажлын хувцас, хамгаалах хэрэгсэлгүй ажилласанаас үүдсэн байна. Энэ нь захиалагч болон гүйцэтгэгч байгууллагын дотоод хяналт сул, эрхзүйн зохицуулалтыг мөрдөж ажиллаагүйгээс шалтгаалж байна” хэмээв.

 

Тэрбээр 2014 онд барилгын салбарт гарсан ослын улмаас 21 хүний амь нас эрсэдсэн. Харин 2015 онд 13 хүний амь нас эрсэдсэн нь буурсан хандлага ч сайн үзүүлэлт биш гэдгийг хэлж байлаа.

 

Мөн “Хурд” группийн барилга дээрээс хүн унаж нас барсан хэргийн талаар  тодруулахад “Цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Үйл ажиллагааг нь түр зогсоох акт гаргасан. Үүссэн нөхцөл байдлын зөрчлийг бүрэн арилгасан тохиолдолд гүйцэтгэлийн хяналт хийж, сэргээнэ.” гэв.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
hurdiin ajliig zogsooj bj Zi.d aluulah ni de.
2015-12-02
Зочин:
Буурсан хандлага гэж солиорч байхаар осол огт гаргахгүй хүний амь нас үрэгдэхгүй тал дээр анхаарлаа хандуулж хууль дүрэмээ барьж ажилалдаа.
2015-12-02
Зочин:
Хурдын барилгууд дээр осол аваар их гардаг боловч Чойжоо ирээд хэдэн төгрөг өгөөд л нам дараад авдаг гэсэн яриа ортой юм байна.
2015-12-02