Г.Шийлэгдамбаас гурван удаа байцаалт авчээ

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамбыг бусдаас хээл хахууль авсан байж болзошгүй хэмээн Эрүүгийн хуулийн 268.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй. Түүнийг цагдан хоригдох хугацаанд сэжигтнээр болон яллагдагчаар гурван удаа байцаалт авчээ.
Г.Шийлэгдамбыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68.1 дэх хэсэгт заасныг үндэслэн шүүгчийн захирамжийн дагуу өнгөрсөн сарын 4-ний өдрөөс сэжигтнээр, 18-наас яллагдагчаар татаж, таслан сэргийлэх арга хэмжээг авсан юм. Одоо тэрбээр ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байна.
Түүнтэй төрсөн дүү Г.Шийлэгбат, нагац эгч Д.Оюунцэцэг нь болон Шадар сайд Ц.Оюунбаатар, Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, УИХ-ын гишүүн О.Баасанхүү нар уулзсан байна.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ