Казахстаны Элчин сайд хэвлэлийн хурал зарлалаа

09.00 цагт: Боловсролын салбарын “Боловсрол: Мөнгө, Чанар, Хариуцлага” Иргэний нийгмийн үндэсний чуулган Чингис зочид буудалд эхэлнэ.
09.00 цагт: Академич Б.Ринчений 110 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурал “Чингис” зочид буудлын Тэмүжин танхимд болно.
10.00 цагт: Нийслэлийн Төр захиргааны Хангарди ордны 14 давхрын хурлын зааланд газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааг нээлттэй явуулна.
11.00 цагт: Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойд зориулсан “Оюутны эрдэм шинжилгээний бага хурал” Гадаад хэргийн яамны “Зөвшилцөл” танхимд зохион байгуулагдана.
11.00 цагт: “Зөвлөлдөх санал асуулга”-ыг Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулахтай холбогдуулан зарласан хэвлэлийн бага хурал НЗДТГ-ын Б танхимд болно.
12.00 цагт: Монголын Маркетингийн Холбооноос орчуулан гаргасан Филип Котлерын "Маркетингийн Удирдлага" номны нээлтийн үйл ажиллагаа ИНТЕРНОМ Номын Дэлгүүрийн 2 давхарт болно.
12.00 цагт: Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооноос 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлж болохгүй улс төрчдийг нэрлэх хэвлэлийн хурал "Монгол Ньюс" Мэдээллийн төвд болно.
12.00 цагт: Дэлхий дахинаа "Бүх нийтийн хүртээмжийг хангаж, чадварыг дээшлүүлье” уриан дор тэмдэглэж байгаа Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах олон улсын өдөртэй холбоглуулан Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас Хэвлэлийн бага хурал зарлаж байна. Хэвлэлийн бага хурал Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны 10 давхрын хурлын танхимд болно.
12.00 цагт: "Marque 27" клубт "Киви" хамтлагийн дуучин Укагийн "11/6" шинэ цомог болон цомгийн баярын тухай хэвлэлийн бага хурал болно.
12.00 цагт 976 галерейд Венецийн биенналийн хаалт, Ази номхон далайн триенналийн нээлтийн талаар Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбооноос хэвлэлийн уллзалт хийнэ.
15.00 цагт: БНКазУ-ын Ерөнхийлөгч Н.Назарбаевын энэ оны 11-р сарын 30-нд Казахстаны ард түмэнд хандаж хэлсэн үгийн талаар БНКазУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Калыбек Кобландины зарласан хэвлэлийн бага хурал тус Элчин сайдын яаманд болно.
18.30 цагт: Залуу уран бүтээлч Эрдэнэбаярын Жанцанхоролын анхны бие даасан үзэсгэлэн Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээгдэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ