Сири рүү 1200 цэрэг илгээнэ

img

Германы удирдлагууд Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлтэй тэмцэх 1200 цэргийг Сири улс руу илгээх болсноо мэдэгдлээ. “Цэргүүд цэргийн үйл ажиллагаа явуулахаас гадна, цэнэглэгч онгоц, тагнуулын онгоц, байлдааны онгоц зэргийг дэмжин ажиллах үүрэгтэй” хэмээн тус улсын Батлан ​​хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Иэнс Флосдорфф мэдэгдсэн байна.

 

Батлан ​​хамгаалах яамны сайд Урсула вон дер Лэен “Цэрэг илгээснээр хэт даврагчдын хүч сулрах болно. Тиймээс Сири улсад цохилт өгч буй гүрнүүд Германы адилаар цэргээ илгээх хэрэгтэй. Бид нэгэн бүхэл болох учиртай” гэж хэлжээ.  

 

АНУ-ын 3400 цэрэг Ирак улсад үүрэг гүйцэтгэж байна. Тус улсын цэргүүд Иракийн армид зөвлөгөө өгч байгаа юм. Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон Сирид өгч буй цохилтоо өргөжүүлэх асуудлаар парламентын гишүүдтэй ярилцаж эхэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

өайөа:
Сүржиг сүржиг юм ярихын өөрсдөө ард нь байж сданууд
2015-12-03