Яармагийн төмөр гүүр хаалттай

Яармагийн түр гүүрэн дээр Зурагт-Яармагийн чиглэлийн нийтийн тээврийн автобус, өвс ачиж явсан портер машины араас мөргөсөн зам тээврийн ноцтой осол өчигдөр гарсан.
Ослын улмаас гүүрний даацын тулгуур багананд доргилт өгч их ачаалал авах юм бол нурах аюул үүссэн байна. Иймээс төмөр гүүрийг тодорхойгүй хугацаагаар хааж, засварын ажлыг Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ хийж эхэлжээ.
Засварын ажлын хугацаанд хуучин төмөр бетон гүүрийг сөрөг хөдөлгөөнтэй болгон, замын хөдөлгөөнийг зохицуулж байна гэж Замын цагдаагийн газраас мэдээлэв.
Жолооч нарыг замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, халтиргаа гулгаатай үед хурдаа зөв тохируулж, замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг анхааруулж байна.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ