Абдул Каримын 24 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг нягтлах уу

img

Өнгөрсөн сарын 30-ны өдөр болж өнгөрсөн Хэвлэх үйлдвэрийн барилгыг Араб гаралтай, монгол иргэншилтэй Абдул Карим гэгч хижээл насны кавказ эр 24 тэрбум төгрөгөөр худалдан авсан нь монголчуудын сэтгэлийг гонсойлгосон хэвээр байна. Мэдээж энэ асуудалд монгол хүн бүр сэтгэл оюунаа чилээх нь гарцаагүй. Ийн хэлэхийн учир нь уг дуудлага худалдаа болоод дөрвөн хоног өнгөрсөн ч гэлээ сошиал ертөнцөөр олон нийт санал бодлоо илэрхийлсээр байгаа юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг энэ үйл явдалтай холбон олон нийт хөндөж эхэллээ гэсэн үг. Шалтгаан нь гэвэл Арабын ертөнц бүхэлдээ хүчирхийлэгч машин гэдгийг дэлхий даяараа мэднэ. Тиймээс тэднээс дэлхийн олон улс орон зайгаа барьж эхэлчихээд байхад манайхан төрийн ордныхоо хажууд өөрийн хүссэн зүйлээ хийх боломж олгон обьектоо худалдсан явдлыг олон нийт буруутгаж буй юм. 

 

Түүнчлэн энэхүү Араб эрийн талаар уржигдар “Хас”-ын гэх тодотголтой Ч.Ганхуяг ч бас сэтгэл эмзэглэж байгаагаа ч хэлж байсан. Тухайлбал, тэрбээр “Абдул Каримын их мөнгөний ард хэн байгааг, энэ их мөнгө бохир эсэхийг шалгах хэрэгтэй. Энэ мөнгө улсын төсөвт буюу бидний халаас руу орно. Нөгөөтэйгүүр хувьчлал хэдийгээр шийдэгдсэн ч 24 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг маш сайн нягтлах ёстой. Төр өөрөө мэдэхгүйгээр бохир мөнгө авчихаж болохгүй шүү дээ. Энэ бүх шалгах, хянах үйл ажиллагаа ном журмынхаа дагуу хийгдэх байх” гэх үгийг олон нийтэд дайсан юм. 


Тэгэхээр Абдул Карим гэгч манай улсад ирээд 30 жил амьдарсан эсэхийг нь хэн нотлох юм бэ гэсэн асуулт гарч ирж буй юм. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр л мань хүнийг монголд 30 жил амьдарч байгаа гэж бичсэн болохоос түүний хэчнээн жил манай улсад амьдарсныг нь батлаад хэлчих хүн үнэндээ байхгүй байгаа шүү дээ. 


Харин учир мэдэх хүмүүсийн хэлж буйгаар түүнийг монголд яагаад ч 30 жил амьдрах боломжгүй гэдгийг хэлж байсан юм. Ийн хэлэхийн учир нь тэрбээр өнөөдөр 60 настай ч амьдралынхаа ихэнх хугацааг Арабын ертөнцөд өнгөрөөсөн. Тэгэхээр түүний амьдралын хэм, хэмнэл ямар байсан. Аль урсгалыг дэмждэг байв гээд олон, олон асуулт урган гарч ирж байна.Түүнчлэн түүний эхнэрийг 24 настай монгол бүсгүй гэж хэлж байгаа ч энэ бас л баталгаагүй мэдээлэл. Тиймээс энэ кавказ эрийн талаар олон нийт ихэд сонирхож түүний тухай мэдээллийг илүү авахыг хүссэн ч түүний монгол түншүүд Абдул Каримийг сайн мэдэхгүй гэх хариултыг өгч байсан юм. 


Мөн зарим эх сурвалжын хэлж буйгаар түүнийг хэвлэх үйлдвэрийн барилгын хувьчлалд орохоор эртнээс бэлдэж байсан гэх мэдээллийг өгсөн. Харин НИТХ-ын зарим гишүүн дуудлага худалдааны үеэр гэнэт гадаад нөхөр гараад ирэхээр нь ихэд гайхсан гэдгээ ч хэлж байсан. Яг үнэндээ бидэнд л 24 тэрбум төгрөг их мөнгө болохоос биш Арабын шейх ноёнтонд зүгээр л нэг өдрийн тансаглалынх нь мөнгө гэж хэлэхэд үнэнээс хол зөрөхгүй байх. 


Хэдийгээр бид өнөөдөр гадны нөхөрт хотын А зэрэглэлд байрлалтай бүр Засгийн газрын ордонтой хаяа залган орших Жанжин сүхийн ажиллаж байсан хэвлэх үйлдвэрийг алдсан нь оройтсон ч гэлээ Абдул Каримын мөнгөний эх үүсвэр хаанаас угшилтай вэ гэдгийг нь шалгаад үзэхэд гэмгүй л байх. Тэгээд энэ мөнгөний учир начрыг шалгахыг нэр төртэй компанийн захирлууд төдийгүй монголын улстөрчид хүсэж буйгаа илэрхийлж байсан. Манайхан хэзээнээсээ л авлигад дуртай хүмүүс болохоор магадгүй Абдул Каримын монгол иргэншилийг нэг хоногийн дотор хийсэн байхыг үгүйсгэхгүй. Ийн хэлэхийн учир нь хэрвээ уншигчид санаж байгаа бол өнгөрсөн аравдугаар сарын 7-ны өдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын ерөнхий газарт СХД-ийн иргэдээс Катар улсын иргэд их хэмжээний идлэг шонхрыг хууль бусаар тэжээж байна гэсэн мэдээлэл ирж байсан. Ингээд тус газраас өгсөн мэдээллийн дагуу шалгалт хийхэд СХД-ийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр, Баруун туруунд 61 шонхор шувуу тэжээж байсан катар иргэдийг илрүүлж байсан. Гэтэл дээрх шувууны 30 нь зөвшөөрөлтөй, харин 31 нь зөвшөөрөлгүй байсныг тухайн үед мэргэжлийн хяналтынхан Эрүүгийн цагдаагийн газарт шилжүүлэн өгч байсан. Гэтэл Сонгинохайрхан дүүргийн прокурорын байгууллага дээрх хэргийг хянаж үзээд эрүүгийн хэрэг үүсгэх шаардлагагүй гэж үзжээ. Харин захиргааны арга хэмжээ авахуулахаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хүсэлт явуулсан байна. Тухайн үед олон нийт энэхүү хэргийн эзнийг Абдул Карим гэж мэдээгүй. Сая л түүнийг шонхор шувууны наймаачин гэдгийг нь мэдсэн хэрэг л дээ. Үүнийг дахин, дахин нуршаад байгаагийн учир гэвэл Абдул Каримийг тухайн үед албаны хүмүүс монгол иргэншилтэй Араб хүн гэж хэн ч мэдээллээгүй. Энэ асуудал өнгөрсөн аравдугаар сард нэлээд дуулиан шуугиан болж байгаад л намжиж байсан ч харин бүр зөвшөөрөлгүй байсан 31 идлэг шонхорынхоо хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хачирхалтай. 


Ямартай ч одоо тэрбээр нийслэл хотын маань зүрх болсон А зэрэглэлийн газрыг монголчуудын нүдийг нь орой дээр нь гаргаж байж 24 тэрбум төгрөгөөр худалдан авчихлаа. Харин одоо түүнийг энэхүү газар ямар барилга барих бол гэсэн хүлээлт нийгэмд бий больсноос гадна Абдул Карим гэгч нөхөр яг хэн юм бэ гэх асуулт одоог хүртэл бүрхэг байна. 

 

Эх сурвалж:

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Mongol irgen:
Odoo I gej Demii umaar huutsoldohoo boliochee! Oorsdiinhoo amidral, eh ornoo hugjuuleed avch yavj chadahgui baij! Mongolchuud aa! Oorsdoo Hun shig ajilla l daa! Dandaa ataarhaj yavdag zangaa zasaach! Hunii ehner amidralaas oor hiih bodoh, bichih zuil alga u?????? Uhaand n uhna ishig uhev gedeg l bolj bna daa????!!!!
2015-12-05
ЗОЧИН:
МОНГОЛД ТӨРӨӨД АМЬДАРЧ ХӨГШИРЧ ҮХЭХ ГЭЖ БАЙГАА ХЯТАД МОНГОЛ УЛСЫН ИРГЭНШИЛ АВЧ ЧАДААГҮЙ БАЙХАД ЭНЭ НӨХӨР МОНГОЛЫН ИРГЭНШИЛ АВЧИХСАН БАЙНАА ГЭДЭГ ЧИНЬ ХУУЛЬ ЗӨРЧИСӨН БАЙНА ДАА. ҮҮНИЙГ НЭГ МОНГОЛ НӨХӨР ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙГАА. ЗҮГЭЭРЧГҮЙ ТОМ ЗИНДАНЫ АЛБАНЫ ХҮН БАЙЖ ТААРАА. АРАЙ ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨРӨӨ БАЙЖ МАГАДГҮЙ ШҮҮ. МАНЬ ХҮН ХУУЛИАРАА ИРГЭНШИЛ ОЛГОДОГ ГЭЖ СОНССОН.
2015-12-04
Зочин:
olson hunii olz hayasan hunii garz hohichinee .bitgii omdondoo sheeldee.Joohon soyoltoi baigaachdee.Hulgaichuudaa harsaar baij yaj ch chadahgui baij.Naadah ching il tod huuliin daguu bolsiin baigaa bizdee.
2015-12-04
Vfty:
Tegeed 31 shonhor barisan hyniig tsagdaagiihan zygeer ongoroochihsiin muu,hudlaa bailgyi Dee,mongol hyn ingested Bol yah Bol...
2015-12-04
kk:
kavkaz hun gedeg ni orosiin baguud kristian shashintai sanagdahiin gurj armyan havid arab bol shal oor humuus haltaruud gej bichvel bolno yag unendee ih hurungu oruulaad saihan zuil hiij baival mongol hun ner deer gazar avaad nuuts yum hiij baidag hujaa naraas havgui ayul bagatai shuu hujaa hun av gaagui ni ih yum ene hunii ard hujaa nar baih wii shalgahad gemgui naad nuhur chin ugaas uuriinhu munguur avaagui mongold 30 jil amidarsan hun tiim ih mungutei baihuu twgeed ch harah tsarainaasaa arabiin bayan bish zugeer neg zarts tsaraitai hun baigaazdee
2015-12-03
Kavkaz:
Ynen tarkhnii turaaltai setgej, bichikh um. Odoo byr onigoo bolokh ni dee, ene setguulch. Yas uman deeree mungund yner baikhgyi sh dee. Kharin ch ene duudlaga khudaldaa bidnii archaagyi baidliig il bolgoj bna. Harin ch avilgaar ugsun gazruudaa ergen shalgah heregtei.
2015-12-03
Zochin:
Bugd ühej duusahaas hoish ! Tsukerberg shig bail daa !
2015-12-03
Suirel:
50 jiliin Daraa Delhi neg havtgai Bolno geed Baihad ! Jijighen gazriin toloo ühej duuslaa yu ! 50 jild Gesen baga Zereg barilga baishin barilldee !
2015-12-03
Зочин:
Араб юм уу,кавказ юм уу?судлаж байж бичиж байгаач!манайд бүх юм мөнгөөр шийдэж мөнгөтөй хүн юу ч хийж болдог болохоор гайхах юм биш.гэмт хэргийг ч хэрэгсэхгүй болгож,иргэншил ч худалдаж авна.төсөвт өнөөдөр хэдэн халтар төгрөг орж байгаад баярлаад байх шиг.гэтэл хэдэн жилийн дараа монгол нутагтаа монголчууд баян араабуудын зарц боол болох виии дэээ!!
2015-12-03
zochin:
odoo boliochee chadahgui bol chaddag hund n uguud aytaihan yum hiilgeed aval daa ganhuayg avch chadaagui bol uur hun avch bolohgui yu te bitgii iim novshiin yum bichij bgaach
2015-12-03
Балт:
Монголчууд энэ нурж унасан балгаст үнэ өгөхгүй шүүдээ. Газар нь үнэтэй гэж хүн ярьсан , үнэлээд үнэлээд бас ийм үнэ хүрэхгүй өг өг!!! Бас ордныхныг тагнана гэж нэг нөхөр ярьсан, манайд нууц юм байхгүй болсон шүүдээ. Үнээр нь хэдэн хүүхэддээ цэцэрлэг баръя. Харин нэг нөхөр буцааж аваад үнэгүйдүүлж байгаад өөрөө авах гэж байж магадгүй.
2015-12-03
Зочин:
сэтгүүлч хүн тийм нарийн юм яаж мэдэхэв дээ
2015-12-03
Зочин:
zevee zev
2015-12-03
erka:
Haltar hxgshin kavkaz mash hyamd zarna
2015-12-03
erka:
Haltar hxgshin kavkaz zarna
2015-12-03
erka:
Haltar hxgshin kavkaz zarna
2015-12-03
mgl:
teneg har mongolchuudaaa iim bolhoor hugjdgu shdee
2015-12-03
Er hun...:
Mongolchuud bid heterhii haranhui bolchihjee neelttei duudlaga hudaldaagaar yumiig ni avahaar buun yum bolj b,h... Ene hunees uur zunduu l humuus il dald niislelees gazar tuusan b,gaa daa neg mongol nuhuriig oruulaad ard ni gadniihan b,dag uzegdel zunduu l b,gaa b,h daa huurshiis... Uursdiihun husseneer duudlaga hudaldaa ni boloogui bolohoor bur shatah gej b,j ch medne dee zarim ni ... Bolj l b,a shdee neg nuhur shudragaar mmungu gargaad nomeroo urguud hamgiin ih une heleed avlaa enend neeg ih sandraad l A zereglel enee teree gej solioroh hereg b,a uu . Ene bichsen nuhur ch ter adilhan odoo bugdeerei arai uuruur setgevel yaj b,a mongolchuudaa.
2015-12-03
Зочин:
zevee zev
Зочин:
Gadniih n hamaagui sh tee.baylagaa unegui uhduu gan hiihgui bj munguuruu balgas avaad heden zuun sayiin barilga barih geheer olon yum hutsaad baih yum.
2015-12-03
Зочин:
Arab huniig kavkaz gedeg yum uu
2015-12-03
Zochin:
Bugd ühej duusahaas hoish ! Tsukerberg shig bail daa !
Suirel:
50 jiliin Daraa Delhi neg havtgai Bolno geed Baihad ! Jijighen gazriin toloo ühej duuslaa yu ! 50 jild Gesen baga Zereg barilga baishin barilldee !
Зочин:
сэтгүүлч хүн тийм нарийн юм яаж мэдэхэв дээ