Манай энхийг сахиулагч эмч нар Суданы иргэдэд сургалт явуулжээ

img

Судан улсад үүрэг гүйцэтгэж буй манай энхийг сахиулагч эмч нар  тус улсын иргэдэд ДОХ өвчнөөс сэргийлэх сургалтыг явуулжээ. Тус арга хэмжээ дэлхий нийтээрээ ДОХ-ын эсрэг дуу хоолойгоо нэгтгэдэг арванхоёрдугаар сарын 1-ний өдөр болсон байна.

 

Тодруулбал,Бүгд Найрамдах Судан Улсын Дарфур мужид НҮБ, Африкийн холбооны хамтарсан “UNAMID” ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын цэргийн хээрийн II шатны эмнэлгийн VII ээлжийн цэргийн багийн бүрэлдэхүүн Кабкабияа суурин болон Кабкабияа баазын хэмжээнд ХДХВ өвчний түүх, халдварын тархалт, халдвар дамжих зам, өвчлөлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар видео хичээл, үзүүлэн таниулах материал, гарын авлага бэлтгэн, сургалт явуулжээ. 

 

Өдөрлөгт Рванда , Жордан Улсын цэргийн багийн удирдлагууд, цэргийн багийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд болон цэргийн алба хаагчид, НҮБ-ын цэргийн ажиглагч, цагдаа, орон нутгийн гэрээт ажилтан, орон нутгийн иргэд оролцсон байна. Цэргийн багийн захирагчаар дэд хурандаа Г.Тунгаамаа ажиллаж байгаа билээ. Тэрбээр Монгол Улс энхийг дэмжих ажиллагаанд оролцсноос хойших хугацаанд анх удаа цэргийн бага захирч буй эмэгтэй цэргийн алба хаагч юм.

 

Б.Хүлэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМЫГ ТАТАН БУУЛГАЯ. ХҮН АМЫН ХӨГЖИЛ НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМАНД НЬ НЭГТГЭСЭН НЬ ДЭЭР. ЧАДАХГҮЙ, БЯДГҮЙ, ЧАДВАРГҮЙ МАЛНУУДААР ДҮҮРЛЭЭ. ҮГЭЭ Ч ХЭЛЖ ЧАДАХГҮЙ. МЭДЛЭГГҮЙ, ХЭН НЭГНИЙ ДЭВСГЭР БӨГС БОЛСОН ШАЛЬДИР БУЛЬДАР ХЭДЭН АСМАН ЧАВГАНЦААР ДҮҮРЛЭЭ. ЛАМПАА САМПАА, ЯМБИЙ БУУДВАЛААС ЭХЛЭЭД МАЙЖИГ ХҮРЛЭЭ, ЛАМ САНАА АМАР, СҮҮЛДЭЭ ШАЛИГДЭМБЭЭРЭЭ ДУУСЧ БАЙХ ШИВ ДЭЭ. ТҮМЭНДЭМБЭРЭЛ, ЭРДЭНЭТУЯА, ГАНЧИМЭГ ГЭЭД ТӨРИЙН НАРИЙНУУД НЬ Ч БАС АДИЛХАН. ЯАНА ДАА ЭНЭ САЛБАР. ОДОО САЛБАР НЬ ӨӨРӨӨ СЭХЭЭНД ОРЧИХСОН. ХҮН ЭМЧЛЭХ БИШ АЛААД ДУУСЛАА. СЭХДЭГГҮЙ, ТЭНХЭРДЭГГҮЙ. САЙХАН БАЛАГ Ч БҮР БАЛАГТУУЛЖ ДУУСГАЛАА ЭНЭ УЛСЫГ....
2015-12-03
Зочин:
Мундаг шүү та нарт амжилт хүсэж байна Эмч нар олон улсын түвшинд нэр хүндтэйгээр үүрэгээ гүйцэтгэж байгаа .Гэтэл ЭМЯ гэж үүнд анхаарах естой газар анхаарадгүй ээ Цэргийн ажиллагаа гэдэгээр нь тоодогүй ч юм шиг Хэдэн эмч сувилагч явав ,яав ийв сурч ,мэдсэн юу байна М онголдоо эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлэхээр юу байна түүнээс санаа авч бодлого зорилтодоо тусгаад явах уу гүй юу гэх мэт түүнд санаа тавихгүй талархал шагнал гавьяа үгүй .Харин идсэн ууссан гээд шорон орон дампууруулаад байх юм даа Хачин юм хамгийн тэнэгүүдийг нь сайдаар тавиад Ламбаа Удвал ч гэх шиг зориуд тэгж байгаа ыайх оо өвчин хуучинд байригдаад ирэхээр хэн хөдлөж чадах юм Тэгэхээр нь улс ороныг минь өгөх гэж байгаа биз дээ
2015-12-03