Мөс даахгүй

Өвлийн улирал эхэлсэн ч гол, мөрөн, нуурын мөс бүрэн хөлдөөгүй байна. Булган аймгийн Баян-Агт сумын Шарга багийн “Цэгээн” нуурын мөсөн дээгүүр зорчиж явсан 38-99... улсын дугаартай таван тонны даацтай “ЗиЛ-130” загварын чиргүүлтэй автомашин нуурын мөс цөмөрч усанд суусан дуудлага онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид очин, орон нутгийн тргэдийн хамт ажиллан машины чиргүүлийг салгаж мөсөн дээр гаргаж, одоо машины хойд тэнхлэгийг мөсөн дээр гаргасан байна. Цэгээн нуур нь гурван метрийн гүн. Нуурын мөсний зузаан нь 15 см орчим байжээ.
Иймд иргэдийг баталгаат зам, гүүрээр зорчиж, гол, мөрөн, нуурын мөсөн дээгүүр явганаар болон автомашинтай зорчихгүй байх, мал туухгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ