Цасанд боогджээ

img

Орон нутагт зорчиж буй тээврийн хэрэгсэл цасанд боогдож, холбоо тасрах улмаар онцгой байдлын албанаас тусламж хүсэх тохиолдлууд гарч байна.

 

Сүхбаатар аймгийн Дарьганга сумаас Баруун-Урт сумын чиглэлд “Зоригт-Ай” ХХК-ийн түлш ачсан автомашин холбоогүй болсон дуудлага онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу авч тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид ажиллаж цасанд суусан боогдсон байсныг татан гаргаж, М /65 настай, эрэгтэй/, А /51 настай, эрэгтэй/, П /54 настай, эрэгтэй/ нарт тусламж үйлчилгээ үзүүлэн, аймгийн төвд хүргэн ирж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.

 

Мөн Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн “Сэртгэр” гэдэг газар бага насны хүүхдүүдт тээвэрлэж явсан “Прадо-95” загварын автомашин цасанд сууж, тусламж хүссэн учир аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид ажиллаж, зорчигчидод тусламж, үйлчилгээ үзүүлэн, найман хүнийг ар гэрт нь хүргэж өгчээ.

 

Иймд холын замд гарахдаа цаг агаарын байдлыг шинжих, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй алсын замд гарахгүй байхыг онцгой байдлын газраас иргэдэд анхааруулж байна.

 

Б.Хүлэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ontsgoid bayar hurgeiye:
Ta nartaa ajliin amjilt husiye, gol ni uursduu ayulgui baidliig sain hangaarai
2015-12-04
Зочин:
olon hvni ami nas ed horongig tsag agarin ymar ch nohtsold awarch bui awarah anginhand abayar hvrgie
2015-12-03
Oogii:
ontsgoihond amjilt hvsie
2015-12-03