Нийгмийн даатгалын шинэ үйлчилгээг танилцуулна

img

08.30 цагт: Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн Холбоо, Халдварт өвчин судлалын үндэсний төвтэй хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулна.


09.00 цагт: “Монгол орны хөрс, газрын гадарга” үндэсний эрдэм шинжилгээний онол практикийн бага хурал МУИС-ийн дугуй зааланд болно.


09.00 цагт: Худалдаа аж үйлдвэрийн танхимын баруун талд байрлах "Corporate Convention Centre"-т бүртгэл, санхүүгийн оны шилдгүүдийг шалгаруулах ёслол болно.


09.00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй Хархорум хотын 795 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2015 оны 12-р сарын 4-нд Төрийн ордны хурлын А танхимд болно


11.00 цагт: Хөдөө аж ахуйн биржээс үйл ажиллагааныхаа талаар болон нэмэлт хувьцаа арилжих тухай мэдээлэл хийнэ. Хаяг: "JB" plaza-ийн 7 дугаар давхарт 701 тоот
 


11.00 цагт: Энэ сарын 7-нд Монгол Бөхийн өргөөнд болох Завхан нутгаас төрөн гарсан гавьяатууддаа хүндэтгэл үзүүлэх “Очирвааний алдартнууд " тоглолтын талаарх хэвлэлийн бага хурал"Монгол ньюс" мэдээллийн төвд болно.


11.30 цагт: Хилийн чанадад оршин суугаа Монгол улсын иргэд Нийгмийн даатгалд цахимаар хамрагдах шинэ үйлчилгээний албан ёсны нээлтийн ажиллагаа Нийгмийн даатгалын ерөнхий газрын 7 давхрын хурлын танхимд болно. 


14.00 цагт: Монголд анх удаа гэр бүл, хүүхдэд хандсан "Эвлэрүүлэн зуучлах тогтолцоо ба хүүхдийн эрх, хамгаалал" сургалт Нийслэлийн засаг захиргааны 5-р байр буюу Нийслэлийн иргэний танхимд болно.


14.00 цагт: "Эрүүл, аюулгүй ажлын байр" форум Туушин зочид буудалд болно.


14.00 цагт: "Олон улсын сайн дурынхны өдөр 2015" -ийн үйл ажиллагаа НҮБ-ын байрны хурлын танимд болно.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ