Орос тагнуулчийг цаазалжээ

img

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл өөрийн твиттер хуудастаа Орос тагнуулчийн аминд хүрч буй бичлэг болон зургаа нийтэлсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хэт даврагчид Орос улсыг цэргийн ажиллагаагаа цуцлахгүй бол барьцаанд байгаа Орос иргэдийг нэг нэгээр нь хөнөөх болохоо сануулсан байна.

 

Бичлэгийн эхэнд тагнуулч “Би ОХУ-ын Тагнуулын байгууллагад ажилладаг нэгэн. Намайг худлаа яриагүй болохыг Москвагийн удирдлагууд батлах болно” гэсэн бол хэт даврагч оросоор “Орос улс бидний гол дайсан. Бид Сири улсад байршиж буй оросуудыг үгүй хийснийхээ дараа Москвад очиж, дараалласан халдлага үйлдэж, олон мянган хүнийг хохироох болно” гэж мэдэгджээ. Хэт даврагч ийнхүү хэлснийхээ дараа тагнуулчийн хоолойг хэрчжээ.  

 

“Тагнуулчийн аминд хүрсэн хэт даврагч Жихадигийн гадаад төрх арабуудынх шиг бус харин эсрэгээрээ Оросын иргэн шиг харагдаж байна. Энэ эр тус бүлэглэлд элссэн Орос эр бололтой” хэмээн АНУ-ын Тагнуулын байгууллагаас мэдээлсэн байна.

 

Оросын Батлан хамгаалах яам болон Тагнуулын ерөнхий газар дээрх видео бичлэгийг шалгаж буй бөгөөд амиа алдсан эр, аминд нь хүрсэн этгээдийн мэдээллийг олохоор ажиллаж байгаа гэнэ.

 

“Амиа алдсан эр тагнуулч эсэхийг тогтоогоогүй байна” хэмээн “TASS” агентлаг уламжлав.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
chonotoi niilsen nohoi bur ayultai kk wolktoi niilsen sembirnar bainada yaaj ingej hun altlaa uzen yadajiinàa huurhii zaluu divaajind turuh biltugai mongolchuud bidend henii buruu henii zuw bol ogt hamaagui bid yu ch shiidej chadahgui hun baga uheesei l gej zalbirah heregtei hezee nwg udur bidend ch ene ayul nuurleh magadlal undur shuu ternees umnu busdad deerelhuleheergui huchirheg boloh heregtei baona 76 shunalaa
2015-12-04
Zochin:
Messi tei ix adilhan hun bn
2015-12-04
G:
Chechenii laluud shdee, hezeeneesee orostoi daisan, harin odoo yu dagasan yu AYULTAI gedeg bilee teren shig Isis - tei negdjee.
2015-12-04