Индонезын парламентын гишүүн манай улсад айлчилна

img

Бүгд найрамдах Индонез улсын Ардын Төлөөлөгчдийн танхим (Парламент)-ын гишүүн, Санхүү, үндэсний хөгжлийн төлөвлөгөө, банк болон банк бус санхүүгийн байгууллагуудын асуудал эрхэлсэн байнгын хорооны гишүүн, Индонез, Монголын парламентын бүлгийн дарга Мохаммад Хатта тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчлал хийнэ. Тэд УИХ-ын Тамгын газрын урилгаар энэ сарын 7-12-ны өдрүүдэд айлчлах юм байна. 

 

Айлчлалын хүрээнд төлөөлөгчид УИХ-ын дарга З.Энхболд, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Монгол, Индонезийн Парламентын бүлгийн дарга О.Баасанхүү болон албаны бусад хүмүүстэй уулзалт хийж, Монгол, Индонезийн хууль тогтоох байгууллага хооронд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслолд оролцоно.

 

Өнгөрсөн 9 дүгээр сард БНИУ-ын Ардын Төлөөлөгчдийн танхим дахь Индонез, Монголын парламентын бүлэг анх удаа байгуулагдаж, Элчин сайд Ш.Батцэцэг тус бүлгийн дарга М.Хатта-тай уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор энэхүү айлчлалыг хэрэгжүүлж буй аж. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ