Хос хүрлээр медалийн салхийг хагаллаа

Жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох Токиогийн "Их дуулга"-ын эхний өдрийн медалийн төлөөх барилдаанууд үргэлжилж байна.
Тэмцээний эрэгтэйчүүдийн -66 кг-д хүч үзсэн Даваадоржийн Төмөрхүлэг, эмэгтэйчүүдийн -57 кг-д барилдсан Доржсүрэнгийн Сумъяа нар хүрэл медалийн болзол хангалаа. Ийнхүү "Их дуулга"-ын медалийн салхийг хос хүрэл медалиар хагалж байна.
Энэ өдөр манай таван бөх Их дуулгын татамид хүч үзсэн билээ.
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ