Өнөөдөр болох зарим үйл явдал

img

"Рамада" зочид буудалд

11.30 цагт "Чадамгай" клубын анхны сургалт хөтөлбөр  болно. Сургалтын эхний лекц ярилцлагийг МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч С.Гантөмөртэй хийнэ. Утас: 80225888, 99167816

 

Монголын Хүүхдийн ордонд

12.00 цагт Сүхбаатар дүүргийн “Бидний авьяас” наадмын шилдгийг шалгаруулах Гала тоглолт болно. Тус наадам нь хүүхэд нэг бүрт хаягласан “Авьяас” хөтөлбөрийг бодитоор хэрэгжүүлэх, хүүхэд багачуудын авьяасыг дэмжин урамшуулах, багш, эцэг эхийн оролцоог сайжруулах олон нийтэд түгээх зорилготой юм. Утас: 99767480

 

"Чингис хаан" зочид буудлын хурлын танхимд

14.00 цагт Сэтгүүл зүйн чиглэлээр суралцдаг оюутнуудын шилдэг бүтээл шалгаруулах "Алтан үзэг 2015" улсын наадмын шагнал гардуулах ёслолын ажиллагаа  болно. Утас: 94910603

 

ШУТИС-ын II байрны TВ танхимд

14.00 цагт "Олон Улсын Сайн дурынхны өдөр"-т зориулан зохион байгуулах "I am Volunteer" арга хэмжээний шилдэг 10 ажлыг танилцуулах илтгэлийн хэлэлцүүлэг   болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ