Зулын хорин таван

img

Өнөөдөр Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Өвлийн тэргүүн сарын улаагчин гахай сарын 25-ны өдөр.

 

Буддын шашинт улс орон, түмний дотор монголчууд энэ өдрийг ‘’Зулын 25-ны их дүйчэн өдөр’’ хэмээн ёслон тэмдэглэж ирсэн билээ.

 

Шарын шашиныг үндэслэгч Ази даяар алдаршсан Богд Зонхова орчлонд мэндэлж мэлмий гийсэн, жанч халж, үүл далдалсан өдөр нь өвлийн тэргүүн сарын билгийн 25 юм /Богд Зонхова 1357 он буюу ‘’Алтан унжлагат’’ хэмээх гал тахиа жил мэндэлж ‘’Хөврөгч’’ хэмээх шороон гахай жил /1419 он/ жанч халжээ/. Тэр  цагаас хойш энэ жил бүр энэ өдрийг зулын 25- н хэмээн Гэлэгвангийн   данбатай улс гүрэн бүхэн тэмдэглэж ‘’Дончод’’буюу мянган тахилын зул  хүж өргөж их хурал ерөөл хурах болсон төдийгүй айл бүхэн зул асаан их  буян үйлдэх болжээ. Энэ өдөр сүсэгтэн олон ‘’Мигзэм’’-ийг олон уншвал  түм бум болон үржих учиртай юм байна.

 

Монголчууд өвөл идэх идшээ энэ дүйчэн өдрийн өмнө төхөөрч дуусгаад олон  амьтаны /малын/ амь тасалсан нүглээ наманчилж, амь хороогдсон  малынхаа төрлийг дээшлүүлэх буянд шамдан зул өргөж зулын 25-ны хурлыг даган баясдаг.  Зул өргөхдөө идшинд төхөөрсөн  малынхаа бөөрний өөхийг хайлан зул өргөдөг заншил манай малчдын дунд одоо  хадгалагдсаар буй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

цэцэг:
ЧОЙЖАМЦ ТА ХАРААЛЧ ХЭДЭН ЛАМАА ХАЙШ НЬ ХИЙХ ГЭЖ БАЙНА
2015-12-06
з:
Мухархахаа больцгоо
2015-12-06
төг:
Мунхараа больцгоо тэнэгүүдээ
2015-12-06
Зочин:
өнөөдөр 25 биш шүү дээ.маргааш 25
2015-12-05