Абдул Карим газар өмчлөлөөс татгалзлаа

Засгийн газрын ордны зүүн талд байрлалтай Д.Сүхбаатарын нэрэмжит хэвлэх үйлдвэрийн газар, барилгыг дуудлага худалдаанд оруулахад Араб гаралтай, Монгол Улсын иргэн Абдул Карим 24 тэрбум төгрөгөөр худалдаж авсан.
Үүний дараа хэвлэл мэдээллийн хэрэгслээр Абдул Карим болон түүний эхнэртэй холбоотой янз бүрийн мэдээлэл цацагдаж, газар өмчлөлийн асуудлыг дахин шалгах ёстой гэж яригдаж эхэлсэн.
Тэгвэл Абдул Карим газар өмчлөлөөсөө татгалзаж буйг мэдэгдэл өчигдөр орой цахим ертөнцөд тарав.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ