Ц.Мөнхзаяа хүрэл медалийн төлөө барилдана
Жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох Токиогийн "Их дуулга" тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр манай дөрвөн жүдоч татамид гарч барилдсан. Тэднээс эмэгтэйчүүдийн 63 кг-д хүч үзсэн олон улсын хэмжээний мастер Цэдэвсүрэнгийн Мөнхзаяа хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо.
Энэ жинд олон улсын хэмжээний мастер Ц.Цэрэннадмид хүч үзсэн ч хоёрдугаар тойрогт ялагдаж тэмцээнээ өндөрлүүлсэн. Мөн өнөөдөр эрэгтэйчүүдийн 73 кг- барилдсан гавьяат тамирчин С.Ням-Очир, олон улсын хэмжээний мастер Г.Одбаяр нар тэмцээнээ дуусгаад байна.
Өчигдөр хөнгөн жингийн бөхчүүдээс олон улсын хэмжээний мастер Д.Төмөрхүлэг, Д.Сумъяа нар хүрэл медалийн тавцанд зогссон.
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ