Халдлага үйлдэгчдийг сайшаав

АНУ-ын Калифорни мужийн Сан Бернардино хотноо байрлах хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан “Inland Regional Center” гэх төвд өнгөрсөн долоо хоногт зэвсэгтэй этгээдүүд халдсан билээ. Халдлагаар 14 хүн амиа алдаж, 21 хүн шархтаж, эмнэлэгт хүргэгдсэн юм.
Дээрх халдлагыг гурван хүн үйлдсэн бөгөөд хоёр этгээдийг аюулгүй болгосон ч нэг этгээдийг өнөөдрийг хүртэл эрэн сурвалжилсаар байна. Тэгвэл Ойрхи Дорнодод хяналтаа тогтоохыг санаархаж буй “Халифын вант улс” бүлэглэл өчигдөр өөрийн твиттер хуудсаараа дамжуулан Калифорни мужид халдлага үйлдсэн этгээдүүдэд баяр хүргэсэн тухай “www.telegraph.co.uk” мэдээллээ.
Твиттерт “Та бүхний хийсэн зүйлийг аллах ивээх болно. Та бүхэн жинхэнэ баатрууд. Бид та бүхнээр бахархаж байна” гэж жиргэжээ.
Калифорни мужид халдсан этгээдүүдийг хэт даврагч эсэхийг тодруулахаар ажиллаж буй аж. Цагдаа нарын гарт амиа алдсан 28 настай Суед Ризван Фарок, 27 настай Ташфен Малик нар АНУ-ын иргэн болохын тогтоосон билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ