Оросын онгоцыг сөнөөх тушаалыг Эрдагон өгчээ

Жулиа Ассанжийн үүсгэн байгуулсан “WikiLeaks” сайт Туркийн Ерөнхийлөгч Режип Тайип Эрдагон Оросын байлдааны “Су 24” онгоцыг сөнөөх тушаалыг өөрийн биеэр өгсөн хэмээн мэдээлсэн тухай “www.vesti.ru” уламжлав. Сайтад мэдээлснээр “Туркууд эртнээс Оросын онгоцонд халдахаар төлөвлөж байсан. Туркийн сөнөөгчид өнгөрсөн аравдугаар сарын эхнээс дээрх ажиллагаанд бэлдэж байсан” гэжээ.
Энэхүү мэдээллийг Фаут Авни гэх Турк эх сурвалжаас авсан гэдгээ сэтгүүлийн редакц өөрийн твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. Авни “Эрдагон “НАТО”-аас дэмжлэг авах сонирхолтой байгаа” гэж мэдэгдсэн байна.
Өнгөрсөн сарын 24-нд Оросын “Су 24” онгоц хэт даврагчдад цохилт өгөөд бааз руугаа буцах үедээ Туркийн сөнөөгч “F-14” онгоцны дайралтад өртөж, сүйрсэн юм. Сүйрлээр нисгэгч, дэд хурандаа Олег Пешков амиа алдсан билээ. Ослын дараа ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Анкарагийн удирдлагуудад дургүйцлээ илэрхийлж, тус улсын эсрэг эдийн засаг, худалдаа, аялал жуучлалын салбар хориг тавьсан билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ