Хумсаа бэхжүүлэх арга

Америкийн “www.wikihow.com” сайт гэрийн нөхцөлд хумсаа бэхжүүлэх аргаас нийтэлжээ
Алхам №1
Хумсаа бэхжүүлж, эрүүл хумстай болохыг хүсч буй бол эхлээд хумсаа авч, цэвэрлэх хэрэгтэй. Хортой ургамлыг үндсээр салгах хэрэгтэй шиг та ч гэсэн эрүүл хумстай болохын тулд хуучин хумсаа ав.
Алхам №2
Хумсаа авч, цэвэрлэсний дараа байгалийн гаралтай гарын савангаар гараа угаа.
Алхам №3
Гараа угаасныхаа дараа тусгай саванд шингэн саван хийгээд хумсаа гурван минутын турш дүр.
Алхам №4
Дараа нь хумсанд зориулсан тусгай сойтокоор хумсаа баруун, зүүн тийшээгээ үр.
Алхам №5
Хэрвээ дээрх аргуудыг хэрэглэж байхдаа хумсаа будсан байсан бол яг одоо арилгахыг зөвлөж байна. Химийн гаралтай хумсны будаг эмчилгээнд саад учруулах эрсдэлтэй.
Алхам №6
Хумсаа арчилж байх хугацаандаа гараа угаахдаа алган дээрээ ус тосч, угаах хэрэгтэй.
Алхам №7
Гараа угаасныхаа дараа хүмүүс гарын тосоор гараа тосолдог. Тиймээс та гараа тослохгүйгээр нэг хурууныхаа өндөг дээр тос түрхээд нөгөө гарынхаа хумсыг тосол. Илүү үр дүнтэй.
Алхам №8
Хумсаа тосолсныхоо дараа хумсан дээрээ эмчилгээний зориулалттай тос түрх.
Алхам №9
Дараа нь лимоноор хумсаа арч. Лимоноор хумсаа арчсаныхаа дараа таван минут гар болон хумсаа амраагаарай.
Алхам №10
Хиймэл шүдийг содатай усанд хийж, бэхжүүлдэг. Тиймээс та содатай усанд хумсаа 1-2 минут дүрж, улам бэхжүүлэх хэрэгтэй.
Алхам №11
Алимны шүүсэнд хумсаа дүрсний дараа хумсны өнгө сэргэдэг.
Алхам №12
Төгсгөлд нь хумсанд зориулсан байгалийн гаралтай эм болон бүтээгдэхүүнийг хэрэглэхийг зөвлөж байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ