Ялыг байхгүй болгох нь зөв үү

img

Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга өнгөрсөн баасан гаригт батлагдсан. Энэ хууль ирэх оны есдүгээр сарын нэгнээс хэрэгжих юм. Сүүлийн гурван жилд хорих ял биечлэн эдлэгсдийн дундаж тоо 5000-5200 орчимд хэлбэлзэж байсан бол 2012 оны байдлаар 8000 хоригдол хорих ял эдэлж байгаа гэсэн дүн гарсан байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад  хорих ял биечлэн эдлэх явдлыг багасгах чиглэлд анхаарч гэрийн хорионд байлгах ял, тэнсэх албадлагын арга хэмжээ, гэм буруугаа хүлээсэн хүнд оногдуулах эрүүгийн хариуцлага, өсвөр насны хүнд оногдуулах ял гэсэн  институтийг  оруулсан аж. Ингэснээр хорих ял биечлэн эдлэх явдлыг 20-30 хүртэл хувиар бууруулна гэж тооцоолж байгаа бөгөөд ялын үр нөлөө дээшилнэ гэж үзжээ.

 

Харин үүнийг эсэргүүцэж,  дэмжихгүй байгаа эрхэм бол экс Хуульзүйн сайд Ц.Нямдорж. Тэрбээр “Бүх хохирлыг төр хариуцлахгүй. Намайг Эрүүгийн хуулийг чангатгалаа гэдэг. Гэхдээ би үүнд хоёрхон л зүйл хийж өгсөн.  Нэгдүгээрт, гэмт хэрэг хийсэн хүн хохирлоо төлсөн бол хугацаанаасаа өмнө суллагдана. Энэ дагуу хохирлоо төлөх нь бага зэрэг нэмэгдсэн. Ер нь энэ хуулийг ярихад надаас өөр хохирогч, хохирлын тухай ярьдаг хүн байдаг ч юм уу, үгүй ч юм уу.  тоодоггүй шүү дээ, та нар.  Хоёрдугаарт, хүнд гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг арын хаалга хэрэглэж, мөнгөөр тэнсдэг байсныг болиулчихсан. Үүн дээр өмгөөлөгч нар ажилладаг байсан юм. Танил шүүгч, прокуророороо дамжуулж тэнсэн сулладаг. Ардын хүүхэд ял авахаараа шоронд явдаг, танил талтай, мөнгөтэй хүний хүүхэд хэрэг хийхээрээ тэнсэн авдаг орчин байсныг байхгүй болгосон. Үүнийг түүх шүүнэ биз дээ. Энэ бүхэнтэй санал нийлэхгүй байгаа учир би хуралдааныг орхин гарч байна. 10 гаруй хуулийг зэрэг хэлэлцэхдээ Өршөөлийн хууль шиг бантан болчих вий гэдгээс дээд зэргээр болгоомжилж байгаа. Цаазын ял оноохгүй, мундаг орон гээд өөрийгөө сурталдаад байх юм.   Нэг айл гэрийн гурван хүний аминд хүрчихсэн этгээд явж байна. Үхсний хохь болоод дуусч байгаа. Үүнд нь төр алга ташиж, ял байхгүй болгож байгаа чинь зөв юм уу. Цаашдаа байдал улам хүндэрнэ. Алан хядлаг хаяанд ирчихсэн байна. Муу ёртой юм биш. Энэ чинь болж байгаа зүйл хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

 

Н.Нягт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Тэмүүжинг би хэзээд дэмжиж ирсэн аргагүй цаг нь болоод яалт ч байхгүй одоо байгаа цаг үе нь шахаад ирлээл дээ. Ер нь манай улс ингэхэд оросын харгис хуулийн системээ халахгүй бол болохгүй байсан л даа социалист систем нураад хэдэн жил болов яагаад энэ системээс салахыг хүсэхгүй байна гэж нилээд боддог байлаа. Манай улс чинь өөрийн гэсэн хуультай дүрэмтэй Их засаг гэж айхтар хуультай байлаа шүү дээ. Одоо хууль хэдий чинээ иргэнлүүгээ харна уу хүн төдий чинээ хуулинд захирагдах болно. Хуулийг хүнээс илүү тавьснаар хүн хуулийг хэрэгжүүлэхээс илүүтэй давж гаргах гэсээр байтал өөрөө нүхэнд унадаг ийм маягтай байгаа юм даа
2015-12-07
Zochin:
Nyamdorjiin zuv.Myysain hylgaich alyyrchid zahialga vaad aldag bolson ium bish yy.
2015-12-07
Зочин:
Тэнсэх гэдэг ял завшихын нэр. Өчүүхэн зорилгоор 3 хүнийг санаатай хөнөөчихөөд хэзээч цааж авахгүй гээд цаанаа л нэг додигор суугаадаа. Энэ байдлыг элбэгдоржтонгууд юу гэж тайлбарлах вэ?
2015-12-07
Зочин:
Хатуу ч гэсэн Нямдорж үнэн хэлэх юм
2015-12-07