Голден Стэйт Уарриорсчууд 22-0 боллоо

Уарриорсын амжилт 22-0 боллоо. Мөн тэд өнгөрсөн улирлыг оролцуулаад нийт 26 тоглолтонд дараалан хожжээ.
Уарриорсчууд тоглолтын эхнээс л оноо авалт довтолгоо илүү байж эхний хагаст 57-54 дууссан. Хоёрдугаар хагаст 2 баг ээлж дараалсан оноо авалтыг хийж талбайн эзэд 3 үед оноогоор илүү гарсанч тоглолтын 4 үед Уарриорсчуудын ээлж дараалсан 3 онооны шидэлтүүд хамгаалж чадсангүй 114-98 хожигдсон.
Уарриорсчуудаас Дрэймонд Грин 22 оноо 9 самбар 7 о.дамжуулалт гайхалтай тоглолтыг үзүүлсэн бол багийн лидер Стивен Карри 28 оноо 5 самбар 2 о.дамжуулалт , Клэй Томпсон 21 оноо 3 самбар авч багаа тэргүүлсэнээр хожигдолгүй цувралаа үргэлжлүүлсээр 22-0 боллоо. Тэдний дараагийн зогсоол Пол Жоржоор ахлуулсан Индианачууд!!!
Бруклин Нетсээс Таддеус Янг 25 оноо 14 самбар , Брук Лопес 18 оноо 8 самбар 3 о.дамжуулалт, Жаррет Жек 11 оноо 4 самбар 5 о.дамжуулалт өгчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ