Үндэсний мэдээллийн төв ажиллаж эхэллээ

Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд өнгөрсөн сард хэвлэлийн бага хурал хийж байх үеэр “Эв санааны нэгдэл үйлдвэрчний эвлэл” ТББ- ийн дарга С.Эрдэнэ өөрийгөө шатаасны улмаар Үндэсний мэдээллийн төв галд өртөж үйл ажиллагаагаа түр зогсоосон билээ. Засварын ажил хийснээр өнөөдөр хэвийн ажиллагаандаа орлоо. Мэдээллийн ач холбогдол хормоор хэмжигдэх болсон өнөө үед олон нийтэд үйл явдлыг шуурхай хүргэж цаг алдалгүй мэдээлж чаддаг Үндэсний мэдээллийн төв хэвлэлийн бага хурлын захиалга авч эхэллээ. Хэвлэлийн хурлыг ТВ9 телевизийн орон даяар үндэсний сүлжээгээр шууд дамжуулдаг ба “Зууны мэдээ” сонин болон www.polit.mn, www.zms.mn сайтуудад нийтэлдэг. Та бүхний цагийг хэмнэх, хэвлэл мэдээллийнхэнд шуурхай дуулгаж чадах өндөр боломж бүхий Үндэсний мэдээллийн төвийнхөнтэй хамтарч ажилллахыг урьж байна. Холбоо барих дугаар 88099624
Ц.БАЯР
Эх сурвалж:www.zms.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ