Абдул Карим: Би сэтгэл санааны гүн дарамтад орлоо

“Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлдвэрийн газрыг 24 тэрбум төгрөгөөр худалдан авсан Абдул Карим гэрээгээ албан ёсоор цуцаллаа. Тэрбээр өнгөрсөн баасан гаригт дуудлага худалдааны гэрээг цуцлах болсноо бичгээр илэрхийлээд байсан юм.
Тэгвэл Абдул Карим өнөөдөр нийслэлийн Өмчийн харилцааны газарт гэрээг цуцлах өргөдлөө өгчээ. Өргөдөлдөө “Миний гэр бүлийн талаар нийгэмд таагүй мэдээлэл ихээр цацагдаж байна. Би сэтгэл санааны гүн дарамтад орлоо. Тиймээс эхнэр, хүүтэйгээ зөвлөлдөж байгаад татгалзах шийдвэр гаргалаа” гэсэн тайлбарыг хийжээ.
Ингэж Абдул Карим татгалзсанаар дуудлага худалдааны журмын дагуу Таван богд группын захирал Ц.Баатарсайханд хэвлэх үйлдвэрийн газрыг авах боломж бүрдэж буй юм. Тэрбээр дуудлага худалдаанд 23 тэрбум 850 сая төгрөгийг санал болгосон юм.
Харин Ц.Баатарсайхан татгалзвал дахин дуудлага худалдааг зарлах аж.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ