150 ортой цэцэрлэгийн нээлт болно

Бишрэлт зочид буудлын Рояал хурлын танхимд
09:00 цагт “Хүний эрхийн Үндэсний байгууллага - Иргэний нийгмийн түншлэл ээлжит 11 дэх уулзалт” болно.
Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд
11:30 цагт 150 хүүхдийн ортой 224 дүгээр цэцэрлэгийн нээлт болно. Жич. Холбоо барих утас: 99716650
Онцгой байдлын ерөнхий газарт
09:00 цагт Монгол Улсын Засгийн газраар батлагдан Онцгой байдлын ерөнхий газар, "Дэлхийн зөн Монгол" олон улсын байгууллагын хамтран хэрэгжүүлсэн "Олон нийтэд тулгуурласан гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний дэд хөтөлбөр"-ийн хаалт болно. Мөн энэ үеэр ОБЕГ, ДЗМОУБ-ын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурна. Холбоо барих: 99007969, 262073
Үндэсний түүхийн музейд
11:30 цагт сэтгүүлч, яруу найрагч Цээнзэнгийн Галбадрахын "Цаасан хөрөг" номын нээлт болно. Монголд анх удаа гарч байгаа цаасан бараар урласан хөрөг зургийн номын баярт хүрэлцэн ирэхийг урьж байна. Олны танил болон жирийн хүмүүсийн хөргийг хар цаас, хайч хоёроор хэрхэн яаж урласныг Ц.Галбадрахын ном болон, номын баярт зориулан гаргасан үзэсгэлэнгээс тольдох боломжтой. Асууж тодруулах зүйл байвал 91915340, 99099710, 88111315 руу залгаарай.
ГХЯ-ны Зөвшилцөл танхимд
14:00 цагт "Мэдээллийн цаг" хуралтай. Сэтгүүлчдийн сонирхсон бүх асуултад хариулт өгнөө.
Автотээврийн үндэсний төвийн Хурлын зааланд
10:00 цагт Улс, Хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх төсөл"-ийн хүрээнд Улс, Хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдтэй хамтарсан уулзалт зохион байгуулагдана. Холбоо барих утас: 86063600
Төрийн ордны Баганат танхимд
12:00 цагт тус танхимд гарч буй "Ардчилсан хувьсгал 25-Бүтээн байгуулалт" гэрэл зургийн үзэсгэлэнг маргааш /УИХ дахь АН-ын бүлгийн бүх гишүүд үзэж сонирхоно. Энэ үеэр орон нутагт хийгдэж байгаа бүтээн байгуулалтын талаар гишүүд мэдээлэл өгөх юм. 99032935
Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд
10:00-13:00 цагт Авлигын эсрэг олон улсын өдрийг тохиолдуулан “Ил тод байдлыг дэмжих түншлэл” ТББ, “Транспэрэнси Интернэшнл Монгол” ТББ хамтран Ил тод байдал, хариуцлага, авлигын эрсдэл 2015 онд иргэний нийгмийн уулзалтыг зохион байгуулна. Мөн “Ил тод байдлыг дэмжих түншлэл”ТББ-ын зүгээс “2015 оны төрийн ил тод байдлын 10 онцлох үйл явдал”-ыг танилцуулах ба “Транспэрэнси Интернэшнл Монгол” байгуулллага анх удаа “Шударга ёсны шагнал” буюу "TRANSPARENCY AWARD 2015" шагналыг гардуулах юм. Лавлах утас: 99234856, 99163272, 99091215.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ