Өвөлжилт хүндэрвэл АХБ тусална

img

ОБЕГ-ын дарга, Бригадын генерал Т.Бадрал Азийн хөгжлийн банкны /АХБ/ Манила дахь салбарын хүнс, хөдөө аж ахуйн зөвлөх Ян Хинришийг хүлээн авч уулзжээ.

 

Уулзалтын үеэр энэ жил өвөлжилт хүндэрсэн тохиолдолд авч, өгч болох тусламж, боломжийн талаар ярилцсан байна.

 

Мөн Японы ядуурлыг бууруулах санхүүжилтээр Азийн хөгжлийн банкны хийж буй төслийн хүрээнд хамтран ажиллах тухай санал солилцсон байна. Азийн хөгжлийн банк нь дэргэдээ Ази, Номхон далайн орнуудад гамшгийн үед яаралтай тусламж үзүүлэх төсөл хэрэгжүүлдэг юм.

 

Б.Хүлэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Махны үнэ нь буураад байдаг будаа гурил, малын өвс тэжээл нь өсөөд байдаг хэцүү л байна даа.40 кмт 2-3 цаг явж байна шүү дээ машинаар. Зориг гишүүн юм бодох хэрэгтэй байх аа
2015-12-08
Зочин:
Сүхбаатар аймгаар цас ихтэй хүйтэн өвөлжилт хүндрэх төлөвтэй байна. Малчид маань цалин мөнгөгүй болохоор мах,түүхий эдээ л борлуулж амьдарч байна. Гэтэл махны үнэ хнтэрхий хямд байгаа нь тэдэнд гомдолтой байна. Халуун хүйтэнд дагаж өсгөсөн мал нь хэтэрхий хямд үнэ хүрэхгүй байгааг төр засаг анхаараасай
2015-12-08