Ховдод шатахууны үнэ 180-400 төгрөгөөр буурлаа

img

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Шийдлийн цаг уулзалтын үеэр Уул уурхай сайд болон холбогдох агентлагийн удирдлагад алслагдсан аймгуудын шатахууны үнийг ижил түвшинд хүргэж, буулгахыг үүрэгдсэн. Тэгвэл энэ үүрэг ажил хэрэг болж эхэлжээ. Тухайлбал Ховд аймагт шатахууны үнийг 180-400 төгрөгөөр бууруулсан байна. 

 

 

А80 бензин 1760 төгрөгөөс 1580, А92 бензин 2090-өөс1690, дизель түлш 2090-өөс 1820 төгрөг болгон бууруулсан байна. Ингэснээр Ховд аймаг дахь шатахууны үнэ Улаанбаатар хотоос 30 төгрөгийн зөрүүтэй боллоо. 

 

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Battsogt end yuu hiij yavaa amitan be
2015-12-08
Зочин:
сонгуулиар ажлаа хийдэг монголоо гэж нэртэйгээр нь жил бүр сонгууль хиймээр байна шүү дээ тэгвэл монголд ямар ч асуудал гарахгүй яагаад гэвэл энэ жил асуудлыг нь шийдэхгүй бол ирэх жил сонгуулиар гарч ирэхгүй тэнэг монголчууд тэнэг намууд
2015-12-08