Исламын шашинтнуудыг хүлээн авахгүй

img

Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвших сонирхолтой байгаа тэрбумтан Дональд Трамп хэрвээ сонгуульд ялалт байгуулвал “Америк улс исламын шашинтнуудыг хүлээн авахгүй” гэж мэдэгджээ. Тэрбээр “Исламын шашинтнууд Америкийг заналхийлж, халдлага үйлдэж байгаа нь өнөөгийн Засгийн газар болон Ерөнхийлөгч Барак Обамагийн буруу. Тэд Ойрхи Дорнодын асуудалд анхаарлаа хандуулснаар Америк улс, америкчууд заналхийлэл дунд амьдрах болсон” гэсэн байна.

 

Трамп өмнө нь Америк улсад амьдарч ажиллаж буй исламын шашинтнуудыг нэг газар байршуулахаас гадна нэгдсэн мэдээллийн сантай болгох нь эрсдэлгүй хэмээн мэдэгдсэн билээ. Тэрбээр “Цагдаагийнхан гэмт хэрэгтнүүдийн мэдээллийг олох гэж асар их хугацааг зарцуулж байна. Хэрвээ АНУ-д амьдардаг исламын шашинтнуудын нэгдсэн мэдээллийн сантай болбол энэ бүх асуудал хормын төдийд шийдвэрлэгдэх болно. Би Ерөнхийлөгч болбол энэ асуудалд хамгийн эхэнд анхаарлаа хандуулж, иргэдээ хамгаалах болно” гэж мэдэгдсэн байна.

 

Нэр дэвшигчийг ийнхүү мэдэгдсний дараа Ерөнхийлөгч Обама “Исламын шашинтнуудыг гадуурхах нь буруу” гэж мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хэхэ:
одоо байгаа лалын шашинтангуудыг бүгдийг хөөж гаргах хэрэгтэй
2015-12-09
хэхэх:
яааг энэн дээр бол тэрний зөв нэг ч лалын шашинтанг шагайлгаж болохгүй тэд нэг л өдөр бөмбөг дэлбэлнэ
2015-12-09