БНХАУ-ын нийслэл Бээжин хотын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрч, үзэгдэх орчин муу байгаагаас болж сургуулийн хичээл эхлэх, тарах цагийг өөрчилсөн талаар “CNN” агентлаг мэдээллээ. Өнөөдрөөс эхлэн бага болон дунд сургуулийн үйл ажиллагааг зогсоож, ахлах сургуулийн хичээлийг 10.00-14.00 цагийн хооронд оруулахаар болжээ.
Энэ долоо хоногийг дуустал сурагчид энэхүү дүрмээр хичээллэх гэнэ. Бээжингийн удирдлагууд маргаашнаас “улаан” түвшин тогтоож буйгаа зарлаж, иргэдийг амны хаалтгүйгээр гэрээсээ гарахгүй байхыг сануулжээ.
Үзэгдэх орчны муу байгаагаас авто осол ихээр бүртгэгдэх болсон учир автомашинуудыг тэгш болон сондгой тоогоор хөдөлгөөнд оролцуулахаар хэлэлцэж байгаа гэнэ.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |