Б.Дэлгэрмааг Элчин сайдаар томилох уу

Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Ш.Алтангэрэлийг эгүүлэн татах асуудлыг хэлэлцжээ. Түүний оронд Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Дэлгэрмааг томилуулах асуудлыг хэлэлцэн, Засгийн газрын гишүүд дэмжсэн байна. Уг саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх юм байна.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ