Nike компани Леброн Жеймстэй насан туршын гэрээ байгуулжээ

Спортын хувцас хэрэгслэлийн зах зээлд тэргүүлэгч Nike компанийн түүхэнд хамгийн том гэрээ гэнэ.
Nike-ын албан ёсны мэдэгдэлд “Бид ЛеБрон Жеймстэй насан туршын гэрээ байгуулах тохиролцоонд хүрснийг дуулгахад таатай байна.Сүүлийн 12 жил бидэнтэй хамтран ажилласан тэрээр манай брэндыг дэлхий дахинд таниулахад том нөлөө үзүүлсэн нэгэн билээ.Тийм ч учраас бид цаашид түүнтэй дотно харилцаатай хамтран ажиллах нь манай компанид эерэг нөлөөтөй гэж үзэж байна” гэжээ.
Энэхүү гэрээ нь 44 жилийн түүхтэй компанийн хувьд пүүзний гэрээг насан туршын болгож хийж буй анхны тохиолдол юм байна.Nike компани ЛеБрон Жеймс-ыг НБА-ын драфтын №1 сонголтоор сонгогдон лигт элсэх үед түүнтэй 7-н жилийн $90 сая доллар-ын гэрээг хийж байсан түүхтэй билээ.
Тэгвэл ЛеБрон энэ талаар “Хэлэх үг алга даа. Акроноос гаралтай тэр бяцхан жаал хүүг тоож анх гэрээ хийж байсан Фил Найт гуай болон түүний энэ том компанид би одоо болтол талархаж явдаг. Тэд надад болон миний гэр бүлд маш их боломжыг өгсөн юм шүү ” гэсэн байна.
Компанийн түүхэнд анх удаагаа ийм гэрээ хийгдэж байгаа бөгөөд зарим эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Кевин Дурантын 10 жилийн 300 сая долларыг давсан гэрээ хийгдсэн гэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ