Өнөөдөр болох үйл явдлын тойм

img

Тусгаар тогтнолын ордны 1 давхарт Залуус хөгжлийн төвд

10.30 цагт Монголын Үндэсний Маркетингийн Холбооноос зохион байгуулах "Маркетинг Авардс 2015" ёслолын арга хэмжээний хэвлэлийн бага хурлыг  зохион байгуулна. Утас: 90091019, 88086030

 

Үндэсний номын сангийн байранд

11.00 цагт Монголын Үндэсний номын сан Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сантай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслол  болно. Утас: 99112652

 

Авлигатай тэмцэх газрын байранд

11.00 цагт Авлигатай тэмцэх газрын захиалгаар хөндлөнгийн шинжээчид төрийн бүх байгууллагын 2015 онд авлигын эсрэг хэрэгжүүлсэн үйл ажиллагаанд үнэлгээний нэгдсэн дүнг мэдээлнэ. Утас: 88100404

 

11.00 цагт Хилийн цэргийн 0164 дүгээр ангийн алба хаагчдын санаачилсан сайн үйлсийн аяны нээлт болно. Утас 89443232

 

Есөн хөлт цагаан тугт ёслолын танхимд

11.40 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Төрийн шагнал гардуулах ёслолын ажиллагааболно.

 

Хангарди ордны 14 давхарт

12.00 цагт Нийслэлийн Засаг даргын санаачилгаар дэлхийн олон улс, хотод зохион байгуулж, төрийн байгууллагын шийдвэр, төсөлд иргэдийн оролцоо, саналыг тусгадаг “Зөвлөлдөх санал асуулга”-д хөндлөнгийн хянагчаар ажиллах Зөвлөх хорооны гишүүдийн хурал  болно. Утас: 91040607

 

Үндэсний мэдээллийн төвд

12.30 цагт Гацууртын ордод гарсан хүн амины хэргийг төр хариуцах ёстой талаар иргэний нийгмийн байгууллагууд  мэдэээлэл хийнэ.

 

Хэвлэлийн хүрээлэнгийн Мэдээллийн төвд

14.00 цагт: Доктор, профессор Б.Батмөнх манай улсын эдийн засгийн болон хөгжлийн үзүүлэлтүүдийг бусад улс орнуудтай жишсэн судалгаагаа эдийн засгийн сэтгүүлчдэд танилцуулна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ