Трампийг эсэргүүцжээ

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчин Бүгд найрамдах намаас нэр дэвших сонирхолтой байгаа тэрбумтан Дональд Трамп дэмжигчидтэйгээ уулзах үеэрээ “Хэрвээ би сонгуульд ялалт байгуулвал исламын шашинтнуудад хориг тавих болно” хэмээн мэдэгдсэн билээ. Трампийн мэдэгдэлтэй холбогдуулж олон мянган исламын шашинтнууд болон дэмжигчид Цагаан ордны гадна эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Жагсагчид “Бид ч гэсэн хохирогчид” гэх лоозон барьцгаасан байна.
Нэр дэвшигчид болон тэдний амнаас гарч буй үгэнд нь хяналт тавихыг жагсагчид уриалж, “Трамп өөрөө хэт даврагчдыг халдлага үйлдэхийг уриалж байна. Үнэхээр харамсалтай” гэжээ.
Ерөнхийлөгч Барак Обама жагсагчдыг тараахыг уриалж, “Шашин шүтлэг, арьс өнгө, бэлгийн чиг хандлагаар нь гадуурхах нь хууль бус” гэж хэлжээ. Обамаг ийнхүү хэлсний дараа тэрбумтан эр твиттертээ “Аюулаа илчлэхээс бүү эмээ” хэмээн жиргэсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ