Энгийн иргэд хохирох нь ихэсч байна

img

Оросын сөнөөгчид өчигдөр Сири улсад дараалласан цохилт өгсөн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас “Сөнөөгчид хэт даврагчдын гурван хуаранг устгасан” гэж мэдэгдсэн байна.

 

"Оросын цэргийн ажиллагааны үеэр Сирийн 14 иргэн амиа алдаж, 20 иргэн шархтсан.  Цэргийн ажиллагааны үеэр энгийн иргэд хохирогч болж буйд харамсч байна. Оросуудаас болж 100 гаруй энгийн иргэн амь насаараа хохирлоо" гэж Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Колонел Стив Уаррен хэлжээ.

 

“Амиа алдагсдын дунд бага насны таван хүүхэд байгаа” гэдгийг НҮБ-ын Хүүхдийн сангаас уламжилсан байна. “Оросууд Сирийн Алеппо хотын зүүн хэсэгт цохилт өгсөн” хэмээн тус улсын Ерөнхийлөгч Башар аль Ассадын хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.  

 

“Оросуудаас гадна Британийн цэргийн ажиллагааны үеэр Сирийн 26 иргэн амиа алдсан” гэж Пентагоны тэргүүн Эштон Картер мэдэгдэж, “Сири улсад цохилт өгч буй гүрнүүд туйлын сонор сэрэмжтэй байх ёстой” гэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Америк цөөврүүд их улих юмаа. Өөрсдөө эмнэлэг , сургууль, орон сууц бөмбөгдөөд хядаад болоод байдаг. Бусдыг буруутгахдаа бас гарамгай. Эцсийн эцэст энэ бүх дайныг АНУ л эхлүүлээ биз дээ. Хэдэн саяар нь хядаж байна
2015-12-10