Уорриорсчууд аялан тоглолтондоо 13-0 ялалт байгуулсан баг боллоо

img

 

Клэй Томпсон улирлын хамгийн өндөр 39 оноо, 6 о.дамжуулалт, 7 самбараас бөмбөг авалт, Стивен Карри 29 оноо, 7 самбараас бөмбөг авалт, 10 оновчтой дамжуулалт хийж, Индиана Пейсерсийг талбай дээр нь 131-123 хожсоноор улирлыг эхлүүлсэнээс хойш нэг ч хожигдолгүй гэсэн цуврал үргэлжилж 23 дарь хожлоо авлаа.


Томпсон тоглолтын эхний хагаст Томпсон 3-с 10-8 амжилттай хийж 29 оноог авсан байна. Тэрээр тоглолтын турш нийт 16-10 амжилттай хийж 39 оноог авчээ.


Пейсерсийн талбайд 1978 оны 11 сард Лейкерс эхний хагаст 80 оноог авч байжээ. Харин Варриосчууд эхний хагаст 79 оноог авсан.

 

Пейсерсийн хувьд багийн лидер Пол Жорж 33 оноо, 8 самбар, 6 о.дамжуулалт, 3 бөмбөмбөг таслалт, хийж гайхалтай тоглолтыг үзүүлсэнч баг нь аваргуудад ялагдлаа.


Аваргуудын гайхалтай амжилт Индиана Пэйсерсийн талбай дээр үргэлжилж улирлын эхний 13 аялан тоглолтондоо дарааллан ялалт байгуулсан НБА-ийн түүхэн дэх анхны баг боллоо.


Дайчид Баасан гаригт Селтиксийн талбайд зочилон тоглох юм.

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ