”Алга дарам” газрыг үнэд хүргэсэн Абдул Каримыг олны танил бөхчүүд дарамтлав уу

Хотын төвийн “А” зэрэглэлийн газрыг өнгөрсөн сарын 30-нд 24 тэрбум төгрөгөөр худалдаж авсан Абдул Каримын талаар нийгэмд нэлээд шуугиан тарьж, хvн бvр цахим ертөнцөөр өөрсдийн vзэл бодлоо илэрхийлж байсан. Тэгвэл энэ бvх хэл амнаас залхсан Абдул Карим гэр бvлтэй минь холбоотой ташаа мэдээлэл мэдээллийн хэрэгслээр олонтаа гарч байгаа учраас энэхvv хувьчлалаас татгалзаж байна гэдгээ өнгөрсөн баасан гарагт мэдэгдсэн. Тэрбээр ийнхvv албан ёсоор татгалзаж байгаагаа өчигдөр баталгаажуулан Нийслэлийн өмчийн харилцааны газарт гэрээгээ цуцлах өргөдлөө өгсөн байна. Уг нь, хотын дарга Э.Бат-Vvл тvvнд хандаж “Таныг хэн нэгэн этгээд дарамталсан бол хуулийн байгууллагад хандаж болно” гэх утгатай ил захидал илгээсэн ч тусыг эс олоод байна.
Абдул Карим 1998 онд “Угалз Импекс”-ийн байрыг худалдан авч, өөрийн бизнесийг эхлvvлэн Монгол гэр, хонины ноос, өлөн гэдэс, зэргийг Шинэ-Зеланд, Катар, Англи, Кувейт, Саудын Араб зэрэг оронд экспортод гаргаж Монгол Улсыг сурталчлах vйл ажиллагааг хууль тогтоомжийн дагуу явуулж байсан гэдгээ захидалдаа дурьдсан байсан. Хэдийгээр Абдул Карим олны хэл амнаас айж гэрээгээ цуцлах боллоо гэж мэдэгдсэн ч ард нь өөр шалтгаан бий бололтой.
Тодруулбал, тvvнийг хэсэг этгээд дарамталсан гэх мэдээлэл хотын даргын чихэнд хvрсэн учраас ийнхvv Абдул Каримд хаягласан захиа хvргэх болжээ. Бидэнд олдсон мэдээллээр тvvнийг хувьчлалд ялалт байгуулсных нь дараа бизнес эрхэлдэг хэд хэдэн бөх дарамт, шахалт учруулж хэвлэлээр зохион байгуулалтайгаар янз бvрийн хар мэдээлэл цацаж эхэлсэн аж. Хамгийн гол нь хэн гэдэг, ямар бизнес эрхэлдэг бөхчvvд Абдул Каримыг дарамталсан нь одоогоор тодорхойгvй байгаа бөгөөд албаны хvмvvс энэ талаарх мэдээллийг олж авахаар чармайж буй аж. Хэрвээ Абдул Карим өөрөө энэ талаар мэдээлэл өгөх юм бол хотын удирдлагууд хууль хяналтын байгууллагад хандахад бэлэн байгаа гэнэ. Харин учир мэдэх хvмvvсийн ярьж буйгаар vнэхээр тvvнд дарамт, шахалт vзvvлсэн бол тэрбээр хэн дарамталсан талаарх мэдээллийг хууль хяналтын байгууллагад өгөхгvй байх. Өгсөн тохиолдолд магадгvй тvvнд муу юм болохыг vгvйсгэхгvй хэмээж байсан.Тэгэхээр тvvний хувьчлалаас татгалзах болсон цаад шалтгааныг нь ухаад vзэхээр зvгээр ч нэг олны хэл амнаас айсандаа ийнхvv хувьчлалаас татгалзжээ гэж харагдахааргvй байгаа юм. Харин зарим эх сурвалжийн хэлж буйгаар Абдул Каримын дуудлага худалдаанд орж ялсан 24 тэрбум төгрөгийн эх vvсвэрийг нь шалгах сургаар тэрбээр хувьчлалаас татгалзлаа хэмээж байсан юм. Тvvнчлэн “Хас”-ын гэх тодотголтой Ч.Ганхуяг тvvнийг хувьчлалаас татгалзаж гэрээгээ цуцлах болсонтой холбогдуулан, Абдул Карим “ахдаа” хандаж мэдэгдэл гаргаж байсан. Тэрбээр “Хувьчилсан хөрөнгийн эзэн нь ил, мөнгөний цаана ямарваа буруу гарын нөхөд байхгvй гэдгийг бид, Монгол Улс, баталгаажуулах ёстой гэдэгтэй та санал нэгдэх байх газрын дараачийн эзэнд ч мөн адил шаардлага тавигдах ёстой. Энэ нь Монголын өмч хувьчлалын цаашдын ажилд жишиг, шугам болох ёстой гэдэгт би хатуу итгэж байна. Яг одоо монголчууд бидэнд алдах эрх байхгvй” хэмээж байсан юм. Ямартай ч тvvний буянаар өнөөдөр газрыг олон нийтэд нээлттэй зарж болдог гэдгийг харуулаад зогсохгvй нийслэлийн “алга дарам” жижиг гэхгvй “А” зэрэглэлийн газар өндөр vнэд хvрдэг гэдгийг харуулж чадлаа. Хамгийн гол нь Абдул Каримын авсан газар хотын “А” зэрэглэлийн газар хийгээд зогсохгvй нийслэлийн зvрх болсон газар учраас тvvнийг дуудлага худалдаагаар их мөнгө хаялцуулж авсны дараа олон дарамт шахалт очсон байхыг vгvйсгэх аргагvй. Тийм учраас тэрбээр олны хэл амнаас айсандаа биш хэн нэгэн этгээд дарамталсны улмаас ийнхvv хувьчлалын гэрээгээ цуцлах болсон гэдэг нь баттай vнэн болж буй юм. Тэгэхээр Абдул Каримын араас даага нэхэж явсан Монголын тэргvvн баячуудын эгнээнд зvй ёсоор багтдаг “Таван богд”-ын босс Ц.Баатарсайхан энэхvv хэвлэх vйлдвэрийг авахаар саяхан авсан Архивын газрын барилгаа зарахаар сонинуудад зар байршуулж эхэлсэн гэх мэдээллийг эх сурвалж өгч байсан. Энэ бvхний эцэст хотын төвийн газрыг 24 тэрбум төгрөгт хvрдэг гэдгийг ад vзэгдсэн Абдул Карим монголчуудад харуулж дараа, дараагийн дуудлага худалдааны vнэ ханшийг ч тодорхойлоод өглөө.
Юутай ч энэ эрхмийн талаарх мэдээлэл ойрын хугацаанд олны анхаарлыг татаж одоо хувьчлал биш хэн гэдэг бизнесмен бөхчvvд тvvнийг айлган сvрдvvлж заналхийлэх болов гэдэг мессеж нийгэмд тарж эхлэх нь. Хэрвээ vнэхээр олны танил нэр хvнтэй бөхчvvд тvvнийг болон ар гэрийнхэнд нь дарамт шахалт vзvvлсэн бол хууль хяналтын хатуу чанга гараас мултарч чадахгvй нь лавтай.
Эх сурвалж:
СЭТГЭГДЭЛ БИЧИХ