240 хүн амь насаа алджээ

img

 

Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэл хийлээ. Он гарсаар улсын хэмжээнд нийт 5710 аюулт үзэгдэл, осол бүртгэгджээ. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 20 орчим хувиар өссөн үзүүлэлт аж. Дээрх осол, эндэгдэлийн улмаас 240 гаруй хүн амь насаа алдаж, 290 гаруй хүн хүнд, хөнгөн гэмтсэн байна.

 

ОБЕГ-ын албан хаагчид 1052 хүнийг гамшиг, ослоос аварч, аж ахуй нэгж байгууллага, иргэдийн 23 орчим тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан тухай ОБЕГ-ын дэд дарга Г.Ариунбуян хэллээ. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 38 хувиар өссөн үзүүлэлт аж. Мөн өвөлжилтийн хүндрэлээр 175 мянган мал хоргодож, 5.8 сая га бэлчээр сүйджээ.

 

Энэ онд Улсын хэмжээнд нийт 52 тэрбум төгрөгийн хохирол учирсан бөгөөд энэ нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 2.2 хувиар өссөн үзүүлэлт юм байна.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
Tsag uuriin gun oorchleltees baigaliin gamshigt uzegdel boldog gj uzdeg bolohoor hureelen bui baigali orchnoo hairlaj hamgaalahiin ach holbogdliig olon tumend in bat oilguulj, uhamsarluulsh geheeruuleh ajliig forivtoi hiih shaatdlsgatai bn
2015-12-09