М.Зоригтын эсэргvvцэл

МАХН-ын дарга Н.Энхбаяр АН-ын удирдлагуудтай тохиролцоо хийж Ц.Оюунбаатарынхаа оронд Шадар сайд болох нь тодорхой болж байх шиг. Тvvний энэ vйлдлийг Монголын нийгэм хэдэн янзаар хvлээж авч байна. Зарим нь “Болъё болъё” хэмээн шулуухан эсэргvvцэж байхад олонх нь “Өнөөдөр шиг ийм цагт Н.Энхбаяраас илvv Шадар сайдад тохирох хvн олдохгvй” гэж байна. Vнэндээ нас намба, мэдлэг чадвар, улстөрч хvний хамгийн сайн хийх учиртай “хор найруулах” талаар өнөөдөртөө тvvнтэй хvч тvрэн арсалдах хvн цөөн байгаа. Тэрбээр унаж ч vзсэн, босч ч байгаа аргагvй хvчтэй нэгэн. Гэтэл тvvнийг Шадар сайд болоход vнэхээр дургvй нь хvрч байгаа Шийдлийн Засгийн газрын нэгэн сайд сурсан зангаараа цахим ертөнцөд хатуухан эсэргvvцлээ тавьсан байна. Тэрхvv тэрслvv нэгэн бол Зам тээврийн сайд өнөөх М.Зоригт. Тэрбээр саяхан л “Морьтой ч болоосой” киноны Гончиг шиг зургаан нvдтэй нvдний шилтэй зургаа цахим ертөнцөд байршуулж, баахан шуугиулсан бол өчигдөрхөн Н.Энхбаярт “хайргvй” гэдгээ зарлав. Гэхдээ дарга нар нь тохироогоо хийчихсэн бол М.Зоригт сайд “Буланд шахагдаж” болзошгvй л юм.
Эх сурвалж:
СЭТГЭГДЭЛ БИЧИХ