Өмчлөгчийн язгуур эрхэд халдсан гэж үзэв

img

Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхтэй гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэц өмнө нь гаргасан билээ.

 

Энэ дүгнэлтийг Улсын Их Хурал хэлэлцээд хүлээн зөвшөөрөөгүй тул уг маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэхээр Үндсэн хуулийн цэц их суудлаар  өнөөдөр хуралдлаа.

 

Хуралдаанаар Ипотекийн зүйлийг барьцаалагчийн зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлэх, давхар барьцаалах, барьцаалсан газар дээр барилга, байгууламж барих нь тэргүүн ээлжинд үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцаалагчийн эрхийг хөндөхгүй бөгөөд барьцааны зүйлийн ашиглалт, хамгаалалтад хяналт тавих, эрсдэлээс хамгаалах боломжийг Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулиар тогтоосон гэж Үндсэн хуулийн цэц үзлээ.

 

Мөн Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалтаар барьцаалагч талд давуу байдал олгосноор иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын тэгш байдлын зарчим, Үндсэн хуулиар тогтоосон өмчлөгчийн язгуур эрхэд халдсан гэж Үндсэн хуулийн цэц үзэж холбогдох тогтоол гаргалаа гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Sugar akh baigaa iu
2015-12-10
Saraa:
Эрхэм Ерөнхий сайд асан 6 сар хийсэн Ш.Гунгаадоржийн талаар ард түмэн их буруу ойлголттой явдаг, бодит амьдрал дээр энэ хүн бол -их бялдууч, өөрт хэрэгтэй хүнтэй л харьцдаг, өөрөөр хэлбэл хариу ашиг хардаг зантай -2дахь эхнэр нь болох Ц.Амгалан нь мөнгө, эд хөрөнгийн асар их шуналтай, сэтгэц-мэдрэлийн асуудалтай, атаач хэл амтай -ноён нуруугуй, яаж ч араар чинь ярьж мэднэ, сайхан чихэн дээр цэцэг ургуулна -унжсан бүдүүн гэдэс шигээ эд хөрөнгөө хүүхдээсээ ихэд харамладаг, хүнд алдчих вий гэж шаналдаг -эрдэнийн эрх хүзүүндээ зүүсэн амьд хүүр шиг -Хан-Уул дүүргийн нотариатыг ашиглаж 2013 онд эрүүгийн холбогдох хууль зөрчиж баригдсан -одоогийн эхнэр Ц.Амгалангийн хамт зөвхөн өөрсдийнхөө төлөө амьдардаг, гэр бүлийн булай байдлаа ихэд нуудаг -анхны эхнэрийн нэг хүү нь ааваасаа тусламж авч чадаагүйн улмаас амиа бүрэлгэж бурхан болсон түүхтэй -асар хуурамч ууртай зан гаргагч, хүүхдүүдээ дарамтлагч этгээд.
2015-12-10