”Шилэн” СӨХ-той болно

img

Байрны цэвэрлэгээ муу, дээврээс ус байнга гоождог, хаалга цоож эвдэрхий, гадаах тохижилт, лифт засахгүй байна гэх мэт СӨХ-той холбоотой гомдол Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт байнга ирж үүнийг ч хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэдэг  аж.

 

Тэгвэл Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар Сууц өмчлөгчдийн холбоодыг дэмжиж, үйл ажиллагааг нь ил тод байлган иргэддээ хүрч ажиллах мөн ус, дулаан, цахилгаан гэх мэт төлбөр тооцоо, СӨХ-той холбоо бүхий асуудлуудын мэдээ, мэдээллийг ойлгомжтой байлгах санаачилга гаргажээ. Ингэхдээ "МАНАЙ СӨХ" фэйсбүүк хуудсыг нээж, БГД-ийн СӨХ-дын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулжээ.

 

Тус дүүрэгт уг хөтөлбөрийг хэрэгжүүлэн үр бүтээлтэй ажиллаж байгаа хоёр СӨХ-ны үйл ажиллагааны туршлагыг хуваалцаж иргэдийг хэрхэн хамруулах, уг группт хэрхэн нэгдэх талаарх зааварчилгаа, зөвлөмжийг өгч ажилласан байна.

 

Хүмүүсийн амьдралын хэв маяг, завгүй байдлаас иргэд СӨХ-ныхөө үйл ажиллагаанд тогтмол оролцож амжихгүй, СӨХ-той холбоотой хураагдаж байгаа төлбөр мөнгө тодорхой бус байгаагаас оршин суугчид болон СӨХ-ны дунд үл ойлголцох асуудал гарсаар байгааг ингэж зохицуулж, СӨХ-ны үйл ажиллагааг оршин суугчдад ил тод "шилэн" байхаар зохицуулжээ.

 

Б.Хүлэг

 

 

         

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
ЗӨВ ШҮҮ
2016-01-21
S U H:
Zuv, S.U.H bol ashgiin bus negdel baih yostoi.
2015-12-10