Утаагүй зууханд 26.1 тэрбумыг зарцуулжээ

УИХ-ын гишүүн С.Оюун нарын есөн гишүүн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт асуулга тавьжээ. Тэд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2015 онд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний хэрэгжилт, 2016 онд хийх ажил, үр дүнгийн талаар тодруулахыг хүсчээ. Уг асуулгад Засгийн газраас хариу илгээсэн байна.
Хариултад Цэвэр агаар сангийн төсөвт таван жилийн хугацаанд 122.68 тэрбум төгрөг төвлөрснөөс 93.01 тэрбумыг нь зарцуулсан тухай дурджээ. Ингэхдээ 26.1 тэрбумыг сайжруулсан зууханд, 4.2 тэрбумыг боловсруулсан түлшинд, 3 тэрбумыг хийн түлшний хэрэглээг нэмэгдүүлэхэд зарцуулжээ.
Тус сангийн төсөв энэ онд 16.16 тэрбумаар батлагдсан. Үүний 5.2 тэрбум төгрөгийг эхний 10 сард зарцуулах ёстойгоос одоогоор 4.8 тэрбум төгрөгөөр агаарын бохирдолттой тэмцээд буй аж. Цаашид хэрэгжүүлэх ажилдаа санхүүжилт авахаар 1.9 тэрбум төгрөгийг Сангийн яамнаас хүсчээ.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ