Путин онгоцны хар хайрцагтай танилцав

img

Сирийн хэт даврагчдад цохилт өгөөд бааз руугаа буцах үедээ Туркийн “F-16” онгоцны дайралтад өртөж сүйрсэн Оросын “Су 24” онгоцны хар хайрцагийг олсон талаар “TASS” агентлаг мэдээллээ. Сирийн Латакиа хотноо байршиж буй Оросын тусгайгийнхан Сирийн талтай ослын газар хамтран ажиллаж, хар хайрцагийг олжээ. Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу өчигдөр хар хайрцагийг хүлээн авч, Ерөнхийлөгч В.Путинд танилцуулжээ.

 

Хар хайрцагны бичлэгийг тайлж эхлээгүй байгаа юм. Мэдээллийг тайлах ажилд Путин олон улсаас тусламж авах сонирхолтой байгаагаа сайдад мэдэгдсэн байна. Тэрбээр “Онгоцны сүйрлийн жинхэнэ шалтгаан энэ дотор бичээстэй байгаа. Бид алдаа гаргах ёсгүй. Тиймээс мэдээллийг тайлах ажилд олон улсаас тусламж авах хэрэгтэй” гэж хэлжээ.

 

Шойгу энэ ажилд Герман болон Францаас туслалцаа авахаар төлөвлөж буйгаа мэдэгдсэн байна.

 

Өнгөрсөн сарын 24-нд “Су 24” онгоц пуужинд оногдож, сүйрсэн билээ. Онгоцны нисгэгч дэд хурандаа Олег Пешков амиа алдаж, Константин Мурахтин амьд үлдсэн юм. Шойгу нисгэгч Константин Мурахтин хамтран зүтгэгч, даргынхаа төлөө үргэлжлүүлэн албаа хаахаар болсон тухай Путинд мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

huurhii:
Etsiin etsest Engiin tsereg ers huurhiiltei yumdaa.
2015-12-10