Мэтт Барнесийн гайхалтай шидэлтээр баг нь ялалт авлаа

Мемфис Гриззлис баг Детройт Пистонсийн талбайд зочилон тоглож эцсийн шийдвэрлэх мөчид Мэтт Барнесийн шидсэн шидэлт амжилттай болсоноор 92-93 Пистонсчуудын талбай дээрээс ялалтыг авч чадлаа.
Пистонсийн Маркус Моррис довтолгоо дуусахад 7 секунд үлдээд байхад шидэлтэй алдаж, самбараас Мэтт Барнес авч хурдан довтолгоонд орж талбай голоос шидсэн шидэлт нь амжилттай болсоноор Пистонсчуудыг талбай дээр нь буулган авлаа.
Марк Газол 19 оноо, 12 самбараас бөмбөг авалт, Зак Рандолф 21 оноо, 16 самбараас бөмбөг Кортни Ли 14 оноо сэлгээнээс авчээ. Хожлын шидэлтийг хийж багтай ялалтыг авчирсан Мэтт Барнес 8 оноо , 11 самбар авч сэлгээнээс багтай ялалтыг авчирлаа
Андре Драммонд 18 оноо, 19 удаа самбараас бөмбөг авалт. Режи Жексон 18 оноо, 7 оновчтой дамжуулалт хийжээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ