Сонгуулийн хуулийг эсэргүүцэн жагслаа

Улс төрийн 20 намын гишүүд дэмжигчид нэгдэн Шилэн сонгуулийн хууль батлахыг УИХ-аас шаардаж жагсаал зохион байгуулж байна. Жагсаалд оролцогчид “Хар машины булхай луйваргүй шударга сонгуулийн төлөө жагсч байна. Улс төрийн сонгуулийн хуулийг Шилэн сонгуулийн, шударга сонгуулийн хууль болгож өөрчлөхийг шаардаж байна” хэмээн уриа лоозон барьцгаасан байв.
МАН-ын нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат “Шилэн сонгуулийн хууль баталж өгөх хүсэлт тавиад гурван сар өнгөрсөн байна. Монголын ард түмний шударга ёсны төлөөх энэ шаардлага хүсэлтийг уландаа гишгэхээ болиод хариу өгөхийг шаардаж байна” хэмээж байлаа.
Чингисийн талбайг бүтэн тойроод Төрийн ордны баруун хаалган дээр очсон жагсагчид УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболдоос хариугаа шаардсан. Хэрвээ хариу өгөхгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжиж Үндэсний музейн өмнөх талбайд гэр барьж улс төрийн суулт зарлахаа мэдэгдсэн юм.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ